АЙЛЧЛАЛ: Ч.Улаан сайд БНКазУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Айдарбек Сапаровтой уулзлаа

2020 оны 01 сарын 22

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар ажиллаж байгаа ба энэ үеэр Бүгд Найрамдах Казахстан Улсын Хөдөө аж ахуйн дэд сайд Айдарбек Сапаров болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улаан хоёр орон нь түүхэн найрсаг, ахан дүүсийн харилцаатайг цохон тэмдэглээд сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа сэргэн, өргөжиж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ. Хоёр орны хооронд хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломж их байгааг мэдэгдэж мах, махан бүтээгдэхүүний худалдаа, транзит тээврийн чиглэлээр, мөн газар тариалангийн салбарт, тэр дундаа үр хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа мэдэгдэв.

Казахстан Улсын Хөдөө аж ахуйн сайдын зүгээс дээрх зүйлстэй санал нийлж байгаагаа мэдэгдээд Монгол орны баруун бүсэд эрчимжсэн бог малын махны аж ахуйг хамтран хөгжүүлэх, хөрөнгө оруулах боломжтой гэдгээ мөн танилцууллаа.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top