Прокурорууд гомдол гаргасан иргэдтэй БИЕЧЛЭН уулзана

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан иргэдээс прокурорын байгууллагад гаргасан гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Улсын Ерөнхий прокурорын орлогч, Улсын Ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга, ахлах прокуроруудыг Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газруудад гаргасан гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх явц байдалтай танилцах үүрэг өглөө.

Танилцах ажил хариуцсан прокурорууд нь 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 09.00-12.30 цагийн хооронд дээрх прокурорын газруудад ажиллах бөгөөд гомдол, хүсэлт гаргасан иргэдтэй биечлэн уулзаж, санал, хүсэлтийг нь сонсох, шуурхай шийдвэрлүүлэх үүднээс холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна.

Харин аймаг, сум дундын прокурорын газарт тус прокурорын газрын ерөнхий прокурорууд танилцах ажлыг хариуцан хийж гүйцэтгэхээр болжээ

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.179.26.53) 2020 оны 02 сарын 28

Мундаг прокуророор бахархаж байна!

0  |  0
Zochin(192.82.76.139) 2020 оны 01 сарын 22

Ene setgegdel bicheed bga nuhur tiim l aimar helmegduulelt bolood baigaa bol ter helmegduuleed bga humuusee gomdloo gargaad shalguulaachee. Hudlaa shaaj busdiig harluulah gesen nuhud niigmeer duuren baina shu

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 01 сарын 24

37 оны хэлмэгдүүлэлтийн орчин үеийн хувилбар, ногоон малгайтнуудын хийж байсан үйлдэл хоёрыг давтаж хоолоо олж идэж яваа хүмүүсээ яая гэж бодож байна, , хүний эхнэр, эд хөрөнгийг нь авах гэж, эсвэл албан тушаалыг нь авах гэж юм уу илүү сайн ажиллаж байгаад нь хорсож хорлох гэж гүтгэгчдийн хүсэлтийг биелүүлдгээ хэзээ болих вэ гэдгийг асууя.

1  |  0
Top