Сансрын элементүүдийг Менделеевийн үелэх системд бүртгэж магадгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 08

Химийн үелэх системийг сансарт илрүүлсэн химийн элементүүдээр баяжуулах боломжтой гэж Дубнагийн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн цөмийн урвалын лабораторийн эрхлэгч, академич Юрий Оганесян ярьжээ.

Тэрбээр шинэ элемент бий болдог гэж үздэг бөгөөд энэ үйл явц өөр гараг, галактикт болж байдаг аж. Харин эдгээр элемент манай гарагт нисэж хүрэх асуудал маш нарийн судалгаа шаардана гэж Оганесян ТАСС агентлагийн сурвалжлагчид ярьсан байна.

Хэдэн шинэ элемент нээгдэх бол гэсэн асуултад академич шинэ элемент дахин бий болохгүй эсвэл эсрэгээр маш олон тоогоор нээгдэнэ гээд юуны өмнө элемент хэрхэн бий болсныг ойлгох нь чухал. Манай гараг дээр буй химийн бүх элементүүд сансрын гаралтай бөгөөд бидний үеийг хүртэл хадгалагдан үлджээ. Манай гараг маш хөгшин гараг. Бидний үед хадгалагдан үлдэж чадаагүй элементүүд задран үгүй болжээ. Гэхдээ энэ нь огт байгаагүй гэсэн үг огт биш, тэд бий болж, зөвхөн энэ өдрийг хүртэл “амьдарч” чадаагүй байна. Эрдэмтний онцолсноор, уран хэмээх химийн элемент 4.5 тэрбум жилийн настай.

Юрий Оганесяны удирдлага дор Дубнагийн Цөмийн судалгааны нэгдсэн хүрээлэнгийн эрдэмтэд 2000-2010 онд бүхэл бүтэн бүлэг химийн хэт хүнд  элементийг нээжээ. Оганесяны нэрээр Менделеевийн үелэх системийн 118 дахь элементийг “оганесон” гэж нэрлэсэн байна.

Сүүлийн хорин жилд тус хүрээлэнд хэт хүнд таван цоо шинэ элементийг нээсэн бөгөөд эдгээр нь Менделеевийн үелэх системийн долоодугаар үеийг төгсгөж байгаа аж. Эдгээр нь флеворий /114/, московий /115/, ливерморий /116/, тенессин /117/ болон оганесон 118 дахь элементүүд юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top