Өөртөө эрчим хүч хуримтлуулах чадвартай төхөөрөмж бүтээгээгүй бол ухаалаг утасны хувьсгал, олборлодог түлшнээс татгалзах боломжгүй байв. Орчин цагийн тоон техник, цахилгаан автомашины аккумуляторын стандарт нь литий-ион. Үүний төлөө Химийн салбарын Нобелийн шагналыг хүртээжээ.
Жон Гуденаф /97 настай тэрбээр хамгийн ахмад Нобелийн шагналтан болж байна/, Стэнли Уиттинхэм, Акира Ёшино нарт цэнэглэдэг ертөнцийг бүтээсний төлөө Нобелийн шагналыг хүртээв гэж Нобелийн хороо тодорхойлжээ. Эдгээр эрдэмтэд литий-ион аккумуляторын “эцэг” хэмээх цолыг албан ёсоор хүртэж байна.
Литий-ион аккумулятор гэх бага оврын төхөөрөмжийг бүтээхэд 20 жил зарцуулжээ. Жижиг хавтгай хайрцаг ертөнцийг өөрчлөв. Зайд литийг ашиглах санаа Стэнли Уиттихэмд төрсөн байдаг. Литий, кобальтын исэлтэй хамтатгах санаа Жон Гуденафынх. Эдгээр эрдэмтдийн нээлт дээр тулгуурлан, Акира Ёшино литийн электродыг эхлээд нефтийн коксон, дараа нь графит буюу бал чулуун электродоор сольж, литийг кобальтын исэлд “нуужээ”. Хэдийгээр Мароккогийн эрдэмтэн Рашид Язами анх бал чулууны санааг гаргасан ч Ёшино литийн зайн санааг арилжааны бүтээгдэхүүн болгож чадсан. Тэрбээр “Sony” компанид зориулж гэрэл зургийн аппарат, утас болон бусад техникийн литий-ион аккумуляторыг бүтээжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Hoshnog