“Хүүхдийн зуслан-хөгжил 100” олон улсын бага хурал боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

 

Монгол Улсад хүүхдийн зуслангийн тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Хүүхдийн зуслан-хөгжил 100” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж, зуслангийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлаар хэлэлцлээ.

Олон улсын хурлын үйл ажиллагаанд ОХУ онцгой байр суурьтай оролцсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дэлхийд алдартай “Артек”, “Орлёнок”, “Океан” хүүхдийн төвүүдийн төлөөллийг багтаасан хамгийн олон хүнтэй ирсэн нь үүний нэг илэрхийлэл.

Монгол Улсын хувьд бидний туршлага онцгой ач холбогдолтой юм. Өнөөдөр зусланг зөвхөн зуныг өнгөрөөх амралтын газар гэхээсээ хүүхдүүдэд хувь хүний хөгжил, манлайлах чадвар, нөхөрлөл, бүтээлч байдал, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх орчин хэмээн үзэх болсон.

Оросын төлөөлөгчид уг хуралд оролцсон нь Орос, Монголын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны бас нэгэн тод жишээ болж, хүн төрөлхтөний хамгийн эрхэм зүйл болох хүүхэд, тэдний ирээдүй, залуу үеийн шинэ боломжууд руу чиглэсэн хамтын ажиллагаа гэдгийг харууллаа.

“Артек”, “Орлёнок”, “Океан” хүүхдийн төвүүд

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top