Монгол-Оросын хамтарсан 75 гаруй бизнес уулзалт зохион байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 19

Монгол–Хятад–Оросын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын “Худалдаа, эдийн засгийн 19 дэх удаагийн нэгдсэн чуулган”-нд Сибирийн Холбооны тойргийн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбооны Ерөнхийлөгч, “Омск мужийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим”-ын Ерөнхийлөгч Ольга Федулова “Орчин үеийн нөхцөл дэх Орос, Монгол, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын үүрэг, хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр 2025 оны нэгдүгээр сараас 2026 оны долдугаар сар хүртэл Орос-Хятадын чиглэлд 180 гаруй, Орос-Монголын чиглэлд 75 гаруй бизнес форум, арга хэмжээ зохион байгуулсныг онцоллоо. Мөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, дэд бүтэц, стандартчилал, боловсон хүчин бэлтгэх чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны саад бэрхшээлийг бууруулах, төлбөр тооцоог хөнгөвчлөх, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх санал дэвшүүлэв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top