Зөвлөлтийн дайчдын дурсгалын газруудын нөхцөл байдалтай танилцлаа

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 09 сарын 24

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд 2026 оны есдүгээр сарын 22-23-нд Дорнод аймагт томилолтоор ажиллаж, Зөвлөлтийн цэргийн дурсгалын болон цэрэг дайчдын оршуулгын газруудын нөхцөл байдалтай танилцаж, энэ онд хийж гүйцэтгэсэн засвар, тохижилтын ажлын үр дүнг шалгав.

Тухайлбал,

– Чойбалсан хот дахь Орос оршуулгын газар,

– Тамсагбулаг орчмын Зөвлөлтийн дайчдыг нутаглуулсан хоёр газар,

–Мөн тус газарт байгаа Зөвлөлтийн нэр нь үл мэдэгдэх цэргийн булшийг тус тус цэгцэлж тохижуулсан байна. Түүнчлэн ирэх онд тохижуулах дурсгалын газруудыг тодорхойлов.

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам нь Зөвлөлтийн дайчдыг нутаглуулсан болон тэдний дурсгалыг мөнхжүүлсэн газруудын нөхцөл байдалд тогтмол анхаарч, тэдгээрийг хадгалж хамгаалах ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Энэ чиглэлээр орон нутгийн удирдлага, Монголын хилийн анги, байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг бөгөөд монгол нөхөд маань газар дээр нь шаардлагатай дэмжлэг үзүүлж тусалдаг юм.

Түүхэн ой санамжийг хадгалж, Зөвлөлтийн цэрэг дайчдын дурсгалт газруудыг арчлан тордож хамгаалах нь Элчин сайдын яамны үйл ажиллагааны чухал чиглэлийн нэг юм: 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GANBAT (178.174.229.45)  2026 оны 09 сарын 25

BUGDIIG BUULGAJ TUMURT UGUUD OROS HULMASUUUDIIG HUUJ ZAILUUL

0  |  0
mnbvcб (90.152.152.124)  2026 оны 09 сарын 24

Бүгдийг н нураа ,40.50 мянган хүнээ хядуулчихаад....

0  |  0
нэр үгүй (192.82.64.217)  2026 оны 09 сарын 24

окок\n\n

0  |  0
Top