Монгол Улсад оршин сууж байгаа ОХУ-ын иргэд Төрийн думын сонгуульд ирэх ням гарагт саналаа өгнө гэж ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Санал хураах байрууд нислэл Улаанбаатар хот, Эрдэнэт, Дарханд нээгдэнэ. 18 нас хүрсэн иргэд 2026 оны есдүгээр сарын 20-ны өдөр 08:00-20:00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд урьдчилан бүртгүүлэх шаардлагагүй, зөвхөн бичиг баримттай ирэх аж.
Дэлхийн 152 оронд оршин суугаа ОХУ-ын иргэд Төрийн думын сонгуулийн санал хураалтад оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )