Монгол Улсад хоёр орны Бүс нутгийн II форум болон Уул уурхайн долоо хоногт оролцохоор ирсэн төлөөлөгчдөд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Монгол Улс дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр 2026 оны есдүгээр сарын 15-нд Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд зохион байгууллаа.
Хүндэтгэлийн энэхүү арга хэмжээнд Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар зочноор оролцов.
Хүлээн авалтын үеэр Орос, Монголын соёл, боловсрол, урлагийн салбар дахь харилцаа, яриа хэлэлцээг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Оросын соёл, боловсрол, урлагийн зүтгэлтнүүдэд "50 лет Русском Дому в Улан-Баторе" медаль гардуулах ёслол боллоо.
Үүнээс гадна хүлээн авалтын үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков “Халхын гол: Алдар суу минь улам бадрах болтугай” эрлийн экспедицийн оролцогчидтой уулзав. Тус экспедицийнхэн саяхан Халхын голд Зөвлөлтийн болон Монголын амь үрэгдсэн дайчдын шарилыг эрэн хайх ээлжит эрлийн ажлаа дуусгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )