Оросын сэтгүүлч Нобелийн медалиа 103 сая ам.доллароор худалдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 21

 

Оросын “Новая газета” сонины эрхлэгч, 2021 оны энх тайвны Нобелийн шагналын эзэн Дмитрий Муратовын Нобелийн медаль АНУ-д болсон дуудлага худалдаагаар 103.5 сая ам.доллароор зарагджээ.

“Heritage Auction” ордны мэдээллээр, Нобелийн медалийн дуудах үнэ 550 мянган ам.доллар байв. Нобелийн шагналтан энэ мөнгийг Украины дүрвэгсдэд туслах ЮНИСЕФ-ийн санд хандивлах гэнэ. Тус байгууллага хандивыг Польш, Орос, Герман, Молдав, Словени, Чех, Унгар зэрэг улсад буй Украины бяцхан дүрвэгсдэд зориулах амлалт өгчээ. Үүний сацуу, ЮНЕСКО хандивын зарим хэсгийг Африк, Лаос дахь дүрвэгч хүүхдүүдэд зориулах боломжтой гэж мэдэгдсэн тухай Муратов ярьжээ.

Тэрбээр шударга бус байдалтай тэмцэх флэшмоб, бусдад туслах дуудлага худалдааг дэлхий даяар дэмжинэ гэж найдаж байна.

2021 онд Дмитрий Муратов Филиппинийн сэтгүүлч Мариа Рессагийн хамтаар энх тайвны Нобелийн шагнал хүртсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top