Нобелийн шагнал: Эдийн засгийн салбарын шагналыг банкны судалгаанд олгов

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 10

 

Шведийн Үндэсний банкны Нобелийн нэрэмжит эдийн засгийн салбарын шагналыг банк, санхүүгийн хямралын судалгаагаар АНУ-ын эрдэмтэн Бен Бернанке, Дуглас Даймонд, Филип Дибвиг нар хүртжээ.

Нобелийн хорооны мэдэгдэлд, эрдэмтдийн нээлт нь санхүүгийн хямралыг илүү үр дүнтэй даван туулах, санхүүгийн хямралын үед банкнуудын эдийн засагт гүйцэтгэх үүргийг тодорхойлоход хувь нэмэр оруулжээ.

Эдийн засгийн салбарын шагналыг Алфред Нобель бус Шведийн Үндэсний банк бий болгосноороо физиологи болон анагаах ухаан, физик, хими, уран зохиолын салбарын болон энх тайвны шагналаас ялгаатай.

2022 оны Нобелийн шагналыг уран зохиолын салбарт Францын зохиолч Анни Эрно, химийн салбарт Каролин Бертоцци, Барри Шарплесс болон Мортен Мелдаль, физикийн салбарт Ален Аспе, Жон Клаузер, Антон Цайлингер квант механикийн судалгаагаар, физиологи, анагаах ухааны салбарт Сванте Паабо нар тус тус хүртсэн бол энх тайвны Нобелийн шагналыг Оросын “Мемориал”, Украины “Иргэний эрх чөлөөний төв” байгууллага болон Беларусын хүний эрхийг хамгаалагч Алеся Беляцкийд олгосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top