2022 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Шведийн биологич Сванте Пэбу мөхсөн хүн дүрст хоминидын геном, хүний хувьслын салбарт хийсэн нээлтийнхээ төлөө хүртсэн тухай Стокхолмын Каролины их сургуулийн Нобелийн хороо зарлажээ.
Пэбу нь шинжлэх ухааны ертөнцөд боломжгүй мэт байсан неандертальчуудын генийн дарааллыг тогтоож чаджээ. Тэрбээр мөн шинжлэх ухаанд өмнө нь танигдаагүй хоминид болох Денисовын хүнийг нээж, дуулиан тарьж байв гэж Нобелийн хороо онцолсон байна. Түүнчлэн, 70 мянган жилийн өмнө мөхсөн хоминидууд Африк руу нүүдэллэсний дараа тэдний ген хомосапиенст /homo sapiens/ дамжсан болохыг Шведийн биологич тогтоожээ. Орчин үеийн хүнд энэхүү ген нь халдварт хариу үйлдэл үзүүлдэг дархлааны тогтоолцоог тодорхойлдог байна. Сванте Пэбугийн судалгаа шинжлэх ухааны цоо шинэ салбар болох палеогенетикийг үндэслэж байна. Түүний нээлтүүдийн ачаар бидний устаж үгүй болсон өвөг дээдсийн генийн дараалал орчин үеийн хүний физиологид нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Сэтгэгдэл ( 0 )