Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын эрдэмтэн Дрю Вайсман нарт хүртээжээ.
Нобелийн ассамблейн мэдээлснээр, тэд нуклеины хүчлийн үндсийг өөрчлөх нээлт хийснээр ковид-19 эсрэг мРНК вакцин бүтээх боломжийг нээжээ. Тэдний нээлт мРНК бидний дархлааны системтэй хэрхэн харилцан үйлчилдэг болохыг таниулснаар орчин цагийн хүний эрүүл мэндэд том аюул учирсан үед вакцин бүтээх явцыг түргэтгэхэд хувь нэмэр орууллаа. мРНК вакциныг бүтээсэн хурд бусад халдварын өвчний эсрэг эм, бэлдмэл бүтээх замыг нээж байна. Ирээдүйд энэ технологийг хорт хаврын эмчилгээнд ашиглах боломжтой гэж Нобелийн ассамблейн гишүүд үзэж байна.
SARS-CoV-2 эсрэг янз бүрийн аргачлал дээр суурилсан хэд хэдэн вакциныг мөн асар богино хугацаанд бүтээсэн. Дэлхий дахинд нийт 13 тэрбум гаруй тун вакциныг хүмүүст хийжээ. Вакцин нь олон сая хүний амийг аварч, хүн төрөлхтнийг энгийн амьдралдаа эргэн орох боломж олгосон гэж Шведийн шинжээчид онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )