2022 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Ален Аспе /Франц/, Жон Клаузер /АНУ/, Энтон Цайлингер нар квант механикийн судалгааны ажлаараа хүртлээ.
Эрдэмтдийн баг квант ээдрээний үр нөлөөг тодорхойлжээ. Тэдний бүтээсэн туршилтын хэрэгслүүд квант технологийн шинэ эрин үеийн эхлэлийг тавьж байна. Эрдэмтэд ээдэрсэн квант төлөвийг ашиглан туршилт явуулж, судалгааны дүн квант мэдээлэл зүй дээр суурилсан шинэ технологийн замыг тавьсан гэж шинжээчид үзэж байна. Ингэснээр квант технологийн цоо шинэ төрөл бий болж байна. Нобелийн шагналтнуудын ажил иж бүрэн квант компьютер бүтээхэд онцгой ач холбогдолтой аж.