Физикийн салбарын Нобелийн шагналтан тодорчээ

Админ | Zindaa.mn
2024 оны 10 сарын 09

Физикийн салбарын 2024 оны Нобелийн шагналыг машиныг сургах салбарт нээлт хийсэн Америкийн эрдэмтэн Жон Хопфилд, британи гаралтай Канадын эрдэмтэн Жефри Хинтон нар хүртлээ гэж Стокгольмын Каролины хүрээлэнгийн Нобелийн хорооноос мэдээлжээ.

“Эрдэмтэд хиймэл мэдрэлийн эсийн сүлжээ үүсгэх замаар машиныг сургах боломж олгосон суурь нээлт хийж, шинэ арга зохиосон тул уг шагналыг хүртэж байгаа юм” гэж Нобелийн хорооны шийдвэрт тэмдэглэсэн байна. 

Хопфилд "мэдээллийг хадгалах, сэргээх чадвартай бүтцийг бүтээж чадсан" бол Хинтон хиймэл мэдрэлийн эсийн томоохон сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж байгаа “өгөгдлийн шинж чанарыг бие даан илрүүлэх аргыг” нээсэн юм. “Компьютер нь сэтгэж чадахгүй хэдий ч одоо санах ойг дуурайж, сурах чадвартай болсон. Нобелийн шагнал хүртэж байгаа эрдэмтэд ийм боломж бүрдүүлэхэд тусалсан юм” гэж Нобелийн хороо онцолжээ.  

Хопфилд нь 1933 оны долдугаар сарын 15-нд төрсөн. 1958 онд Корнеллийн их сургуульд физикийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Хинтон 1947 оны арван хоёрдугаар сарын 6-нд төрсөн. 1978 онд Эдинбургийн Их сургуульд хиймэл оюун ухааны салбарын докторын зэрэг хамгаалжээ.

Л.Батбаяр 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top