
“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян"-ы хүрээнд олгогдож буй Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүн мэдээгээр 293 иргэн, аж ахуйн нэгжид 50.0 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг олгосон бөгөөд үүнээс зориулалт тус бүрээр ангилан авч үзвэл:
- Үр тариа тос тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгч 184 иргэн, аж ахуйн нэгжид 38.93 тэрбум төгрөг;
- Үр үйлдвэрлэл эрхлэгч 1 аж ахуйн нэгжид 3.0 тэрбум төгрөг;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгч 94 иргэн, аж ахуйн нэгжид 6.84 тэрбум төгрөг;
- Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 6 иргэн, аж ахуйн нэгжид 0.4 тэрбум төгрөг;
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгч 8 иргэн, аж ахуйн нэгжид 0.46 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг тус тус олгосон байна.
Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлийн мэдээг банк тус бүрээр авч үзвэл нийт шийдвэрлэсэн зээлийн 66 хувийг Хаан банк, 13 хувийг Голомт банк, 9.3 хувийг Капитрон банк, 5 хувийг Худалдаа хөгжлийн банк тус тус эзэлж байна.
ХХААХҮ-ийн сайдын зүгээс арилжааны 7 банкны удирдлагуудтай гэрээ байгуулж зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 200 тэрбум төгрөгт хүргээд байгаа билээ.


Сэтгэгдэл ( 0 )