Өнөөдөр 2026.04.29. Энэ оны 119 дахь өдөр бөгөөд он дуусахад 246 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 36 минутад мандаж, 20 цаг 03 минутад жаргана.
Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 4 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн бүжгийн өдөр, Химийн зэвсгийн улмаас амиа алдагсдыг дурсах өдөр мөн Хүүхдийн хүсэл биелэх өдөр тохиож байна. Энэ өдөр Колумб улсад Мод тарих өдөр, Аргентинд Амьтан хамгаалах өдөр, АНУ-д Энхтайвны сарнайн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Австрали-Америкийн найруулагч Филлип Нойс, Ирландын жүжигчин Дэниел Майкл Блейк Дэй-Льюис, Америкийн жүжигчин Ума Турман, Мишель Пфайффер, Канадын зохиолч Роберт Жеймс Сойер, Америкийн теннисчин, олимпын аварга Андре Агасси, Францын жүжигчин Давид Белль, Канадын хоккейч Жонатан Тэйвс, Австралийн жүжигчин Кэтрин Лэнгфорд зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1912 оны энэ өдөр Дөрвөдийн зүүн гарын дэд чуулганы дарга, засаг төрийн жүн ван Түгээмэл тэргүүтэй хэсэг ноёд Богдод дагаар орох бичиг өргөж, Монгол Улсад албан ёсоор дагаар оржээ. Энэ нь Ховдод манж сайд сууж, Монгол Улсыг заналхийлэн дайтахаар бэлтгэж байх үед баруун хязгаарыг манж сайдаас чөлөөлж, нутаг орноо бүрэн бүтэн болгохоор тэмцэж байсан бүх монголчуудын олсон анхны томоохон ололт байв.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1770 оны энэ өдөр Английн ахмад Жеймс Кук Австралид эрэгт хөл тавьжээ.
1884 онд Оксфордын их сургууль эмэгтэй оюутнуудад шалгалтад орохыг зөвшөөрөв.
1913 оны энэ өдөр АНУ-д цагаачилсан Шведийн инженер Гидеон Сундбек хувцасны цахилгаандаа патент авчээ.
1945 оны энэ өдөр холбоотнууд Дахау хорих лагерийг чөлөөлжээ.
1965 оны энэ өдөр Пакистан улс долоо дахь удаагаа сансрын хөлөг амжилттай хөөргөсөн байна.
1978 оны энэ өдөр Данид цаазын ялыг цуцалжээ.
1982 оны энэ өдөр Хятадын хүн ам тэрбумд хүрчээ.
2001 оны энэ өдөр Их Британийн батлан хамгаалах яам цэргийн алба хаагчдад хүйсээ солиулахыг зөвшөөрчээ.
2011 оны энэ өдөр Их Британийн ханхүү Уиллиам болон Кэйт Миддлтон нарын хурим Вестминстерт болсон билээ.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )