ОПЕК+ бүлгийн гишүүн долоон улс (ОХУ, Саудын Араб, Ирак, Кувейт, Казахстан, Алжир, Оман) газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх хэмжээг тогтоохдоо АНЭУ тус бүлгээс гарч буй нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Эмирт Улсын мэдээллийн WAM агентлаг тавдугаар сарын 1-ээс АНЭУ ОПЕК, ОПЕК+ бүлгээс гарч буйг мэдээлсэн билээ. Энэхүү стратегийн шийдвэр нь тус улсын эдийн засгийн урт хугацааны стратегид суурилсан гэж мэдэгдэлд онцолсон.
ОПЕК+ бүлгийн гишүүн долоон улс ирэх ням гарагт болох уулзалтаар газрын тосны олборлолтын зорилтот үзүүлэлтийг нэмэгдүүлэх хувь хэмжээг зөвшилцөх хүлээлттэй байна.
Ормузын хоолой хаагдаад байгаа энэ үед газрын тос үйлдвэрлэгч орнуудын цөөн хэсэг нь л олборлолтоо бодитоор нэмэгдүүлэх боломжтой. АНЭУ ОПЕК бүлгээс гарах тухай зарлахаас өмнө тус найман улс ирэх зургаадугаар сард газрын тосны олборлолтоо хоногт 206 мянган баррелиар нэмэгдүүлэх тохиролцоотой байжээ.
АНЭУ гарсны дараа дурдагдсан долоон улс мөн хэмжээгээр олборлолтоо нэмэгдүүлэх ч АНЭУ-ын хувь хэмжээг хоногт 18 мянган баррель байхаар тооцон хасахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )