ОПЕК+ ирэх сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 03

ОПЕК+ бүлгийн онлайн уулзалт эхэлжээ. Оролцогчид арванхоёрдугаар сарын газрын олборлолтын талаар тохиролцоонд хүрэх ёстой. Блүмберг агентлагийн мэдээллээр, ОПЕК+ ирэх сард газрын тосны олборлолтоо хоногт 137 мянган баррелиар нэмэгдүүлэхээр тохиролцох хандлагатай байна.

Үүнтэй ижил шийдвэрийг аравдугаар болон арваннэгдүгээр сард гаргаж байв. ОПЕК+ 2026 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд олборлолтоо нэмэгдүүлэхгүй байх асуудлыг мөн хэлэлцэж байна гэж тус агентлаг онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top