ОХУ, Саудын Араб, Ирак, Казахстан, Кувейт, Алжир, Оман зэрэг ОПЕК+ нэгдлийн гишүүн орнууд ирэх долоодугаар сараас эхлэн газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
Газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн хамтын хүчин чармайлтын хүрээнд ОПЕК+ бүлгийн долоон гишүүн орон 2023 оны дөрөвдүгээр сард тогтоосон сайн дурын өөрчлөлт дээрээ нэмж газрын тосны олборлолтоо хоногт 188 баррелиар нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа гэж хамтарсан мэдэгдэлд онцолжээ.
ОХУ-д ирэх долоодугаар сард үйлдвэрлэлийн хэмжээгээ хоногт 9,824 сая баррель хүртэл нэмэгдүүлэх квот олгосон бол Кувейт, Ирак, Оманд нийт 7,853 сая баррель, Саудын Арабд 10,353 сая баррель, Казахстанд 1,608 сая баррель, Алжирт 995 мянган баррель хүртэл квот олгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )