ОПЕК+ байгууллагын зарим гишүүн орнууд газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасантай зэрэгцэн дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ тав гаруй хувиар нэмэгджээ.
WTI маркийн газрын тосны тавдугаар сарын фьючерс үнэ 7.12 хувиар өсөж, нэг баррель нь 81.09 ам.долларт хүрсэн бол Brent маркийн газрын тосны зургаадугаар сарын фьючерс үнэ 7.13 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 85.59 ам.долларт хүрчээ.
ОПЕК+ байгууллагын хэд хэдэн гишүүн орон, тэр дундаа ОХУ энэ оныг дуустал газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр бууруулах шийдвэр гаргасан тухай зарласан. Саудын Араб, ОХУ хоногт олборлох газрын тосныхэмжээг 500 мянган баррелиар бууруулах бол Казахстан 78 мянган баррелиар газрын тосыг хоногт олборлох хэмжээг хязгаарлажээ. Түүнчлэн АНЭУ, Оман, Кувейт, Ирак болон Алжир зэрэг улс мөн олборлолтоо бууруулах санаачилгад нэгдээд байна.
ОПЕК+ байгууллагын гишүүн орнууд 2020 оны тавдугаар сард цар тахлын улмаас эрэлт нь буурсан хар алтны олборлолтыг хоногт 9.7 сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан бидээ. 2022 оны наймдугаар сараас эхлэн тус эвсэл энэхүү хязгаарлалтаас гарах сүүлийн үе шатанд шилжсэн ч арваннэгдүгээр сараас эхлэн олборлолтоо дахин бууруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )