ОПЕК+ газрын тосны олборлолтоо бууруулах хэлэлцээрээ сунгав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 03

ОПЕК+ газрын тосны олборлолтоо бууруулах тухай хэлэлцээрээ 2025 оныг дуустал сунгаж, Арабын Нэгдсэн Эмирт Улсаас бусад орнуудын квотыг өөрчлөлтгүй үлдээжээ. 

Ирэх жил олборлолтын квот энэ онд тогтоосон хэмжээнд хэвээр үлдсэн ба зөвхөн АНЭУ-ын квотод өөрчлөлт орсон байна. Тус улс хоногт олборлолтын дээд хэмжээгээ 300 мянган баррелиар нэмэгдүүлж, 3.519 сая баррельд хүргэх санал гаргажээ. Ингэснээр ОПЕК+ орнуудын нийт олборлолтын хэмжээ хоногт 39.725 сая баррельд хүрч байна. 

Өнгөрсөн онд ОПЕК+ орнууд газрын тосны олборлолтоо бууруулж, хоногт олборлох дээд хэмжээг хоёр сая баррелиар бууруулсан билээ. Энэ он гарснаар олборлолтын хэмжээг дахин нэг сая баррелиар бууруулсан. ОХУ, Саудын Араб зэрэг зарим улс оны туршид сайн дурын үндсэн дээр олборлолтоо нийт 1.66 сая баррелиар бууруулсан байна. Зургаадугаар сарыг дуустал Москва, Эр Рияд зэрэг оролцогчид хоногт 2.2 сая баррелиар нэмж бууруулах юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top