ОПЕК+ газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 27

 

ОПЕК+ төлөвлөсний дагуу ирэх арванхоёрдугаар сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр болжээ.

Ройтерс агентлагийн эх сурвалжийн мэдээлснээр, арванхоёрдугаар сард газрын тосны олборлолтоо хоногт 180 мянган баррелиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Харин Ирак, Казахстан хоёр есдүгээр сард газрын тосны олборлолтоо хоногт 123 мянган баррелиар бууруулах үүрэг авчээ. Одоогоор, ОПЕК+ газрын тосны олборлолтын хэмжээг хоногт нийт 5.86 сая баррелиар бууруулж байгаа нь дэлхийн газрын тосны эрэлтийн 5.7 хувьтай тэнцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top