
Өнөөдөр 2026.04.30. Энэ оны 120 дахь өдөр бөгөөд он дуусахад 245 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 34 минутад мандаж, 20 цаг 04 минутад жаргана.
Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 11 хэм, шөнөдөө 2 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Христэд итгэгчдийн дэлхийн залбирлын өдөр, Олон улсын жазз хөгжмийн өдөр, Хүнсний хог хаягдалтай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдөр ОХУ-д Гал командын өдөр, Гүржид Зэвсэгт хүчний, Мексикт Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Их Британид Вискиний баяр, Тайландад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Францын жүжигчин, театрын найруулагч Шарль Берлен, Оросын нэрт дуучин Филипп Киркоров, Андрей Губин, Америкийн жүжигчин Кирстен Данст, рэпер Ллойд Бэнкс, Израилийн жүжигчин, Галь Гадот, Америкийн жүжигчин, дуучин Дианна Агрон зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1994: Хятад болон Монгол Улсын Засгийн газар хооронд улс төр, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комиссын гурав дахь удаагийн хуралдаан болжээ. Хуралдаанаар Хятадын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламж нийлүүлэх тухай баримт болон гадаад худалдааны хамрах хүрээ, цаг хугацааг тодотгосон баримт солилцов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1789 оны энэ өдөр АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон тангараг өргөжээ.
1803 оны энэ өдөр АНУ Францын Луизианаг 0.4 га-г гурван центээр бодон худалдаж авчээ.
1916 онд Герман зуны цагийн хуваарьт шилжсэн дэлхий дээрх анхны улс болов.
1961 онд ЗХУ цөмийн зэвсэгтэй анхны шумбагч онгоц “К-19”-өө зэвсэглэлд ашиглаж эхэлжээ.
1993 оны энэ өдөр Европын цөмийн судалгааны байгууллага интернэтийг аюулгүй гэж үзсэн байна.
2013 онд Нидерланд улс 1849 оноос хойш анх удаагаа хаантай болжээ.
2019 оны энэ өдөр Японы 85 настай эзэн хаан Акихито хаан ширээнээсээ татгалзав.
2021 оны энэ өдөр Израилын Мерон ууланд мөргөлчдийн дунд шахцалдаан болж, 45 хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )