COP-17 хурлын зохион байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 30

 

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 бага хурлыг (COP-17) 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт зохион байгуулна. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, зохион байгуулалтын явцын талаар мэдээлэл авлаа.

Ерөнхий сайд Н.Учрал COP-17 хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, нэгдсэн конвенцдоо ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.

 

 

Тэрбээр COP-17 хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгөв. Мөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд COP-17 хурлын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Мөн Засгийн газрын гишүүдийг хамтран ажиллах шаардлагатай гэв.

Хурлын бэлтгэл ажил 43 хувьтай байна. Зохион байгуулалтын ажил төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжээд байгаа гэв.

 

 

Хурлын үеэр 10 мянга орчим гадаад, дотоодын зочид оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эхний өдрүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулиудын хичээл эхлэх хугацааг 1-2 долоо хоногоор хойшлуулахаар судалж байгаа ажээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(105.119.34.46) 2026 оны 05 сарын 01

Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

0  |  0
сонгогч(202.9.46.9) 2026 оны 04 сарын 30

ХАТАН ТУУЛЫНХАА ТЭРБУМ МОДЫГ УСТГАЧИХААД ЯМАР НҮҮРЭЭРЭЭ СОР-17 ХИЙХ ГЭЖ БАЙНА ВЭ?

0  |  0
Top