Нийслэлд цэрэг татлага МАРГААШ эхэлнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 30

Нийслэлийн зургаан дүүрэгт 2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага маргааш эхлэх гэж байна. Цэрэг татлага маргааш буюу 5-р сарын 1-ний өдөр эхэлж 5-р сарын 3-ны өдөр өндөрлөх юм. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт хэлэхдээ “Хөдөө орон нутагт зарлан дуудах хуудас авсан иргэд цэрэг татлагын байранд очих боломж олгож байгаа. Өөрөөр хэлбэл хөдөө, орон нутагт цэрэг татлагад хамрагдаж амжаагүй бол Улаанбаатар хотын цэрэг татлагын байруудад очиж хамрагдаж болно” гэсэн юм.

Тухайн иргэн хугацаат цэргийн албыг өөрийн биеэр хаах боломжгүй бол шалтгааныг тодорхойлсон баримт бичигтэй очих шаардлагатай юм байна. Тухайлбал ар гэр болон дүү нараа асардаг бол тухайн хорооны ам бүлийн тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас, баримт бичиг, өргөдөлтэй байх ёстой.

Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн анги салбарт алба хаах юм байна.

Цэрэг татлага болох байрршлууд: 

1. Баянгол дүүрэгт - 96-р сургууль 

2. Баянзүрх дүүрэгт - 14-р сургууль 

3. Сүхбаатар дүүрэгт - 3-р сургууль 

4. Сонгинохайрхан дүүрэгт - 83-р сургууль 

5. Чингэлтэй дүүрэгт - 5-р сургууль 

6. Хан-Уул дүүрэгт - 34-р сургууль 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
OYUN(105.119.34.46) 2026 оны 05 сарын 01

Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

0  |  0
Зочин(59.153.114.173) 2026 оны 04 сарын 30

Эцэг эх цэрэг болох залуус маань айдастай бна

0  |  0
Top