Цэрэг татлагын бэлтгэл ажил 80 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

УИХ-аас Дотоодын цэргийн тухай хуулийг шинээр батлаад байгаа билээ.

Хуулийн хэрэгжилтийг хангах, иргэдийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2020 оны нэгдүгээр ээлжээр Дотоодын цэргийн байгууллагад хугацаат цэргийн алба хаагчийг татаж, алба хаалгуулахаар бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хангаж байгаа аж.

Өнгөрсөн оны зургаадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байрлалд хугацаат цэргийн алба хаагч хүлээн авах цэргийн байрыг барьж, бүрэн ашиглалтад оруулж, бусад шаардлагатай техник, тавилга хэрэгсэл, зүйлсийг бэлтгэж, бэлтгэл ажил 80 хувьтай хангагдаад байгаа аж.

Дашрамд дурдахад, хаврын цэрэг татлага жил бүрийн тавдугаар сард болдог билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top