Нийслэлийн хэмжээнд 2020 оны цэрэг татлага 2020.10.22-25-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн цэрэг татлага ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулийн байранд болж байна.
Цэрэг татлагын ажлын үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Цэрэг татлагын товчооны дарга Н.Энхболд “Цэрэг татах үйл ажиллагааг явуулахдаа зохих хууль, журмын хүрээнд өндөр хэмжээнд зохион байгуулах, байрны орчинд нийгмийн хэв журмыг сахиулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гадна талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд онцгой анхаарч ажиллана. Үйл ажиллагаатай холбоотой дүн мэдээг тогтоосон хугацаанд нийслэлийн Цэрэг татлагын товчоонд хүргүүлж ажиллах болно” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )