Сүхбаатар дүүргийн 7, 8, 10 дугаар хорооны байруудад гадна фасад, дулаалга хийж байна. Тодруулбал, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлийг хийх ажлын хүрээнд дээрх хороодын зайлшгүй засвар хийх шаардлагатай 3, 5а, 9/1, 13, 21, 34, 50 дугаар байрт гадна фасад, дулаалгын ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулснаар оршин суугчдын эрчим хүч, дулааны хэрэглээ буурч, хэрэгтэй газарт тэрхүү илүүдэл цахилгаан, дулаанаа зарцуулах боломж бүрдэх юм. Барилгын гадна талын ханыг сүүлийн үеийн технологи болох дулаан тусгаарлалтын хөөсөнцөр тавьж, иж бүрэн шавардлага хийж дулаалж буй. Гүйцэтгэгчээр “Моксан” ХХК, “Үүлэн сүндэр” ХХК ажиллаж байна гэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хийж байгаа ажил чинь дутуу дулимаг харагдаж байна. Гүйцуээгээрэй андууд аа.
Хаа очиж их цэвэрхэн сайн хийсэн шүү энэ компани. 10-р хорооллын байруудын гадна фасад хийснийг очиж харвал боож үхмээр халтар болгосон байдаг юм. Өнгө нь зохицохгүйгээс гадна алаг зарим хэсгийг хэвээр нь орхиод будсан будахдаа муу будаг сонгосон гээд их юм хэлнэ дээ.