Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр /2021.04.09/ Эрүүл мэндийн төвтэй хамтран хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдав.
Хуралд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү нар оролцож, 4 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийн УЛААН түвшинд шилжиж, нийтийн хөл хориог тогтоосон үед иргэдийг дархлаажуулах ажлаа эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөг танилцуулан бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Хөл хорио тогтоосон хугацаанд дүүргийнхээ 77298 иргэнд вакцины эхний тунг, 26600 иргэнд хоёр дахь буюу давтан тунг нийтдээ 103,898 иргэнд үйлчлэхээр төлөвлөжээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн төвийн дарга Л.Баярхүү "Өмнө нь бид “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд дүүргээрээ нэг баг болон хамтран ажиллаж амжилттай давсан. Энэ удаагийн вакцинжуулалт ч бүх талын дэмжлэг шаардлагатай ажил болно. Тиймээс иргэдээ вакцинжуулах ажлаа хамтдаа даван туулья. Та нартаа баярлалаа" гэв.
Сэтгэгдэл ( 0 )