Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-т ажиллалаа.
Энэ үеэрээ ирэх онд тус байгууллагын үйл ажиллагааны менежментыг сайжруулах, машин техникт парк шинэчлэх, хог хаягдлын тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээ, ажилчдын ажлын гүйцэтгэлд урамшуулал, хариуцлагын систем нэвтрүүлэх зэрэг шинэ санал, санаачилга бүхий төлөвлөгөө боловсруулж Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахыг удирдлагын багт үүрэг болголоо.
“Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ нь дүүргийн 12 хорооны болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн хог тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хойд солонгос шиг дэвтэр үзэг барьсан хүмүүс юм