“Авлигагүй Сүхбаатар” мэтгэлцээний ялагчид шагналаа гардлаа

2021 оны 12 сарын 01

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан мэтгэлцээн тэмцээнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, хороод, дэргэдэх хэлтэс, нэгжийн 24 багийн 48 албан хаагч гурван хэсэгт хуваагдан өгөгдсөн шийдлүүдийн хүрээнд мэтгэлцэж, ялагчид тодорсон.

Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд өнөөдөр /2021.12.01/ тэргүүн байр эзэлсэн албан хаагчдын шагналыг гардуулж, ажлын өндөр амжилт хүслээ.

Нэгдүгээр байрыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Г.Нямдорж, Б.Нямбаяр, хоёрдугаар байрыг Мэргэжлийн хяналтын хэлтсийн Ц.Отгонбор, Г.Наранбаатар, гуравдугаар байрыг Аж ахуйн тасгийн Т.Төрболд, Д.Цанжид нар тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

Хамт олноо төлөөлөн мэдлэг ур чадвараа сорьсон нийт албан хаагчдадаа ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье!

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top