Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны “Цайны газар”-ын түрээслэгчийн сонгон шалгаруулах тухай
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангаж, битүүмжилсэн материалыг жагсаалтын дагуу ирүүлнэ.
Үүнд:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх.
2. Түрээсийн төлбөр төлөх үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно. Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 1 жилийн байдлаар/ Санхүүгийн тайлан /2020 оны жилийн эцсийн тайлан /
3. Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь Цайны газрын үйл ажиллагаа явуулдаг, туршлагатай байх./Холбогдох нотлох баримт болгон гэрээний хуулбар, өмнөх байгууллагын үйл ажиллагааны алдаа дутагдал, доголдол, гаргаж байгаагүй талаар тодорхойлолт/
4. Түрээслэх хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй танилцуулга, тооцоо.
5. Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт
6. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардлах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт./фото зургаар баталгаажуулах/
7. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, жагсаалт, мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх.
8. Хоолны цэс, үнийн санал болон танилцуулга
9. Тус талбайг түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн санал. /Доод үнийн дүн-10000 төгрөгөөр дээш/
Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 10:00 цагаас өмнө битүүмжлэн ирүүнэ үү.
Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн, нэгж байгууллагад хариу мэдэгдэнэ.
Материал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Хөвсгөл лэйк.Сити товерийн 3 давхар-304/А/ тоот Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар
Холбоо барих утас: 328133
Сэтгэгдэл ( 0 )