СБД-ийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 17

Өчигдөр /2021.11.16/ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Зөвлөл хуралдлаа. Энэ удаагийн хурлаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээлэл, ӨЭМТ-үүдийн хяналтын камерыг НОК-ын Шуурхай штабын хяналтын системтэй холбох ажлын явц, дүүргийн 2021 оны хөрөнгө оруулалтын ажлын хэрэгжилт, Онцгой байдлын хэлтсийн хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Дүүргийн хэмжээнд иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулах ажлыг эрчимжүүлэн хоёр сарын хугацаатай аян зарлаж, дархлаажуулалтын суурин болон явуулын 7 цэгийг ажиллуулж байна. III тунд хамруулах зөвлөмжийг хэвлүүлэн хүн бүрт үнэн зөв мэдээллийг хороодын Ажлын албаар дамжуулан хүргэснээр энэ сарын 01-13-ны өдрийн байдлаар 4882 иргэн нэмэлт тунд хамрагджээ. Энэ нь өмнөх 14 хоногоос 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм.

Мөн Онцгой байдлын хэлтсээс иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй “Мартаж болохгүй” нөлөөллийн аяны хүрээнд хэрэгжүүлсэн ажлын мэдээ болон цаашид шийдвэрлүүлэх асуудлаа танилцууллаа.

Эх сурвалж: СБД-ийн Засаг даргын тамгын газар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top