Цэрэг татлага энэ сарын 3-5-ны өдрүүдэд болно

2019 оны 05 сарын 01

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд  2019 оны цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Цэрэг татлагыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, зохион байгуулалтын болон бусад асуудлуудыг хэлэлцлээ. Цэргийн насны залуучуудын 96.1 хувьд нь цэргийн зарлан дуудах мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Хугацаат цэргийн албанд татагдагчид нь иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, оюутнууд их, дээд сургуульд сурч байгаа сургуулийн тодорхойлолт, сургалтын төлсөн баримт, оюутны үнэмлэх, мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн диплом зэрэг баримт бичгийг биедээ авч, цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирэх үүрэгтэй юм.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр

  • БГД 96 дугаар сургууль /”Оюуны ундраа” цогцолбор сургууль/
  • БЗД 14 дүгээр сургууль
  • СБД 31 дүгээр сургууль
  • СХД 83 дугаар сургууль /“Ирээдүй” цогцолбор сургууль/
  • ХУД 34 дүгээр сургууль
  • ЧД 5 дугаар сургууль
  • БНД “Гүн галуутай” цогцолбор сургууль
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top