“Ашигт малтмалын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах” хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байгаа. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр хайгуулын лицензийг компаниуд зургаан жилээр эзэмшдэг болно. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар 12 жил байдаг. Ийнхүү зургаан жилээр бууруулж байгаа нь судалгаа, тайлан, ашиглалтын тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдэх хангалттай хугацаа гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн энэхүү нэмэлт өөрчлөлтөөр тусгай зөвшөөрлийг дараах хоёр хэлбэрээр авахаар тусгасан. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтад оролцох, хоёрдугаарт гэрээний үндсэн дээр авахаар тусгажээ. Геологийн суурь судалгааны ажил гүйцэтгэх гэрээг төр, хувийн хэвшилтэй байгуулна. Харин хувийн хэвшид судалгаа хийсэн газрынхаа тодорхой хэсгийг хайгуулын тусгай зөвшөөрлөөр авна гэсэн үг юм.
Монгол Улсад хайгуулын тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөс хоёр дахин бага үнэтэй. Харин дэлхийд эсрэгээрээ хайгуулынх нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөс тав даин их байдаг аж. Тиймээс тусгай зөвшөөрлийн хугацааг нь багасгаж, төлбөрийг нэмэгдүүлэх нь лицензийн наймаатай холбоотой асуудлыг цэгцэлж, мэрэгжлийн хайгуулын компаниуд салбараа авч явах боломжтой болох онцлогтой байна.

Сэтгэгдэл ( 0 )