Хүнд суртлын үүд болсон 122 журмыг цуцална

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Анх 2022 онд 360-аас илүү зөвшөөрөл байхгүй гэж хуульчилсан ч хоёр жилийн дотор 16-аар нэмэгдсэн байна. Энэ байдлаар 10 жил явбал шинээр 160 зөвшөөрөл нэмэгдэнэ. Үүгээр ч зогсохгүй одоо байгаа 251 төрлийн тусгай зөвшөөрлийн 122 нь хуулиас давсан журмаар зохицуулагдаж байна.

Ганц жишээ дурдахад цэцэрлэг байгуулахын тулд 93, эмийн сан ажиллуулахын тулд 138 шат дамжлага давна. Кофе шоп, ресторан ажиллуулахын тулд бүртгэл нэртэй зөвшөөрлийг давж байна. Энэ байдлаас болж бизнес эрхлэгчид төрийн хүнд сурталд боомилуулж байна.

Тиймээс Засгийн газрын хэрэг эрхлэх газраас зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллагуудад 2-р сарын 11-ний дотор хууль давсан 122 журмыг цуцлах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top