90 настай буурай асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй тул асрамжийн газар ОЧИЖ ЧАДАХГҮЙД хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 04 сарын 30

 

ХУД-ийн өндөр настан Долгор гуай харж хандах хүнгүй ганцаараа амьдраад 10 орчим жил болжээ. Тэрээр өргөмөл нэг охинтой боловч охин нь хамгийн сүүлд арваад жилийн өмнө ээж дээрээ ирсэн бөгөөд түүнээс хойш сураг алдарч, ганцаараа амьдрах болсон байна. 

Энэ жил 90 насыг зооглож байгаа түүний охин болон хамаатан садангийн сургийг гаргахаар ТВ8 телевизэд түүний хөрш ханджээ. 

Түүний бие өдрөөс өдөрт муудаж, гарч орох, хоол унд хийж идэх, явах зэрэгт хүндрэлтэй болжээ. Саяхан бүдэрч унасны улмаас гэмтэл авч, уг гэмтэл нь эдгэлгүй удаж байгаа талаар мөн хуучилжээ. 

Түүнийг асрамжийн газар шилжүүлэх хүсэлт гаргасан ч асран хамгаалагчийн зөвшөөрөл байхгүй тул асрамжийн газарт очиж чадахгүй байгаа ажээ. 

 

ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(203.217.139.132) 2026 оны 05 сарын 01

хорооны нийгмийн ажилтнуудыг энэ чиглэлд зөвлөгөө мэдээллээр хангаж, асран хамгаалагчгүй удаан ганцаар амьдарсан өндлөр настай иргэнийг нийгмийн ажилтан нь төр төлөөлөн зөвшөөрөл өгдөг болмоор юм аа. хөөрхий. ингэж яваад нэг л бүрмөсөн унана байх даа.

1  |  0
Эгэл(66.181.191.182) 2026 оны 05 сарын 04

Монголд ийм асрах хүнгүй ахмад настнуудыг байлгах асрамжийн газар хэрэгтэй байна. Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам ,Улаан Загалмай нийгэмлэг ,Хүний эрхийн үндэсний комисс ажлаа хийнэ үү

4  |  0
OYUN(105.119.34.46) 2026 оны 05 сарын 01

Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nif you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email

0  |  0
зочин(202.9.46.64) 2026 оны 04 сарын 30

яг дааж харагдааж

0  |  0
Зочин(59.153.114.173) 2026 оны 04 сарын 30

Ийм хүнийг төр нь батлан дааж болдогг юм уу хөөрхийдөө

0  |  0
Top