Авлига нэхсэн гэх прокурорыг ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 10

"Ноёд" группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж өчигдөр энэ сарын 4-ны өдөр прокурорын хууль бус үйлдлийн улмаас 25 тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн тухай 65 хуудас баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод хүлээлгэж өгсөн билээ. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан болон Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа нарт хүлээлгэж өгсөн юм.

Улмаар Улсын ерөнхий прокурорын газраас  холбогдох асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагад шалгуулахаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Г.Буяндоржийн мэдээлэлд нэр дурдагдсан П.Халиун нь 2015 онд прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөн тухай прокуророос албан ёсоор мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(64.119.23.146) 2020 оны 02 сарын 10

Хувийн сонирхолоор ажлаа хийдэг прокуроруудыг яах вэ. Иргэн хүн хэлмэгдээд гэмтэн хүн ял завшаад яваад байх юмуу

0  |  0
Зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 10

үхээгүй л бол ажлаасаа халагдссанч шалгагдах ёстой гэм буруутай бол ял шийтгэлээ эдлэх ёстой

0  |  0
йыа(103.11.195.34) 2020 оны 02 сарын 10

За энэ яахав. Нөгөөө 2 хүн нь яасан юм бэ

0  |  0
Хууль(64.119.18.152) 2020 оны 02 сарын 10

Буяндорж гэгч олон жил олон янзын гэмт хэргийн улмаас шалгагдаж, орон шоронгоор явсан архагаас ямар ч араншин, гүтгэлэг энүүхэнд гарна. Итгэхгүй ээ. Ариунаа энэ 2 бие биенээсээ ялгагдах юмгүй. Нэг еэвэнгийн 2 тал. Нийгмийг , төрийн ажилтнуудыг гүтгэгч , турхирагчдыг шалга! Шалгахыг өөрсдөөс нь, хамтрагчдаас нь эхлүүл!

1  |  1
zochin(150.129.142.168) 2020 оны 02 сарын 10

KHALSAN GEED ORKHIKHGUY BAYLGUY DEE ,

0  |  0
k(103.57.94.163) 2020 оны 02 сарын 10

avdgaa avaad 10n heden bairtai bolood gasran bhdaa

0  |  0
ZOCHIN(180.150.82.77) 2020 оны 02 сарын 10

DOROMJLOOD BNAADAA.

0  |  0
Top