Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Засаг даргын 2015 оны наймдугаар сарын 31-ний өдрийн 530 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөл олгох журам батлах тухай” захирамж нь Монгол Улсын “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг зөрчсөн гэж үзэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.9 дэх хэсэгт заасны дагуу хянуулахаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилд албан бичгээр ханджээ.
“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуульд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг аймгийн Засаг дарга олгохоор хуульчилсан байхад Мандал сумын Засаг дарга уг тусгай зөвшөөрлийг олгож байсан байна хэмээн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )