Япончууд Улс тунхагласны баяраа тун даруухан, элдэв баяр ёслолгүйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хамгийн гол нь эх орондоо хайртай байх нь чухал.
Урьд нь энэ өдрийг Хаант гүрэн байгуулагдсаны баяр гэж нэрлэн, Шинэ жил, Эзэн хааны төрсөн өдөртэй ижил, баяр наадам хийн, тэмдэглэдэг байв. Дэлхийн II дайны дараа тэмдэглэхээ больж, 1966 онд Улс тунхагласны баяр болгон сэргээн тэмдэглэж эхэлсэн юм. Энэ жил Наран улс үүсэн байгуулагдсаныхаа 2680 жилээ тэмдэглэж байна.
Энэ баярыг уламжлалт Цагаан сартай хамтатган тэмдэглэдэг байжээ.
Анхны Эзэн хаан Жиммү МТӨ 660 онд хаан суудалд заларч, Японы улсыг байгуулсан гэж түүхэн сударт тэмдэглэжээ.
Урьд өмнө энэ баярыг Кигэнсэцу гэж нэрлэдэг байлаа.
1873 онд Барууны он тоололд шилжсэний дараа баярыг хоёрдугаар сарын 11-нд тэмдэглэж байхаар тогтжээ.
1940 онд Хаант гүрнийхээ 2.6 мянган жилийн ойг япончууд өргөн дэлгэр тэмдэглэж, маш олон дуу, шүлэг зохиосон байдаг.
Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсаны дараа баярыг үзэл суртлын улмаас тэмдэглэхийг хориглосон байна. 1966 онд дахин тэмдэглэж эхэлсэн.
Орчин үед япончууд энэ баярыг бараг тэмдэглэдэггүй. Төрийн далбаа мандуулж, Эзэн хааны гэр бүлийнхэн ард түмэнд мэндчилгээ дэвшүүлээд өндөрлөдөг.
“Токио 2020” олимпын төв цэнгэлдэх хүрээлэн. Японы алдарт архитекторч Кэнго Кумагийн зураг төслөөр 1.4 тэрбум ам.долларын өртөгтэй боссон энэ цэнгэлдэх япончуудын бахархлын нэг.
Токио булангийн Харүми арал дээр олимпын тамирчдын тосгон барьж байна. Олимпын дараа энэ байранд 12 мянган иргэн орох болно.
Улс тунхагласны баяраа тэмдэглэх эсэх дээр нийгэмд санал зөрөлдөөн маш их.
Гэхдээ албан ёсны амралтын өдөр тул хүн болгон баяртай байдаг.
Сэтгэгдэл ( 0 )