Шүүхийг гүтгэсэн иргэнд хариуцлага хүлээлгэнэ гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр "ТВ-4” телевизийн мэдээллийн хөтөлбөрийн дугаарт иргэн И.Энхсайхан ярилцлага өгөхдөө шүүхийн нэр хүндэд илтэд халдсан мэдээлэл түгээсэн тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргажээ.

Иргэн И.Энхсайхан нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан "...Авлигач, хулгайч шүүгч байдгийг би өөрийн биеэр амсаж яваа юм. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хулгайч, авлигач, луйварчин шүүгч байна. Тэд Ц гэгч халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилтай, хулгайч, луйварчин авгайгаас авлига авсныхаа төлөө, ерөөсөө хулгайчийн амаар ажил хийгээд байна...” гэж шүүх эрх мэдэл, шүүгчийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл хийснийг ШЕЗ-өөс няцааж дараах тайлбарыг өглөө. Уг тайлбарт “Иргэн Ц нь тус шүүхэд иргэн И.Энхсайханд холбогдуулан "гэрлэлт цуцлуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох” үндсэн нэхэмжлэлийг, И.Энхсайхан "бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууц худалдан авахад зориулагдсан болон бусад эд хөрөнгийн үнэ 126.500.000 төгрөг” гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэж 5091 дугаартай шийдвэр гаргасан.

Тухайн үед хариуцагч И.Энхсайхан шүүхийн шийдвэрийг гардан авсан. Тэрбээр шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй буюу шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэрбээр дээрх шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 13, 2018 оны 10 дугаар сарын 18, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд гаргасныг шүүх хуульд заасны дагуу шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзжээ.

Иргэн И.Энхсайхан тухайн шүүх, шүүгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг дахин тараах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохих байгууллагад хандахыг үүгээр мэдэгдье” гэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.118.13) 2020 оны 02 сарын 12

shuux uuruu shudarga baij chaddag yum uu

0  |  0
zochin(66.181.161.73) 2020 оны 02 сарын 11

shuuh uursnuu oligtoi ajil

0  |  0
Зочин(153.173.26.2) 2020 оны 02 сарын 11

Хоолоо л булаалдахгүй бол хэрээ хэрээгээл хамгаална.

0  |  0
b(192.82.78.173) 2020 оны 02 сарын 11

buun shaltag,,uursduu jinhene huuliig guivuuldag mergejiltengvvd bj...irgediig ailgah sanaatai bgaamu

0  |  1
Top