УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа.
-Та сүүлийн үед хэвлэлд ярилцлага өгөөгүй. Тэгэхээр шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар 2008 оны сонгуулийн хувилбарыг сонголоо. Уг нь пропорциональ ороод 2012 оны хувилбарыг сонгох нь Монгол Улсад маш хэрэгтэй. Парламентад олон намын төлөөлөл сонгогдоод санал бодлоо уралдуулах боломжийг бий болдог. 2012 оны сонгуулиар МАН, МАХН, АН хэдэн суудал авсныг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхийдөө сөрөг хүчин арчигддаггүйгээрээ холимог тогтолцоо давуу талтай. Гэвч үүнийг сонгуулийн хуульдаа хийж чадсангүй. Би сэтгэл дундуур байгаа. Гэхдээ дөхсөн хувилбар сонгож авсанд нь талархаж байна. Ер нь бол том тойргоор өрсөлдөх хэрэгтэй. Жижиг тойрог Монгол Улсын хөгжилд саад болно. Яагаад гэхээр гишүүн болгон тойрог руу төсөв батлуулдаг. Өнгөрсөн дөрвөн жил юу болов. Улсын төсөв хэдэн их наядаар тоологдож байна. Тэр мөнгийг сум болгон руу контор болгон зарцуулдаг. Ингэснээр хөгжлийн эдийн засгийг бий болгож чадахгүй байна. Сонгуулийн тогтолцоо нь улс орны хөгжилтэй холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо баталсан нь болж байна. Гэхдээ пропорциональ хувилбарыг оруулаад холимог тогтолцоогоор явсан бол бүр сайн байх байлаа. Үндсэн хуульдаа ч сонгуулийн холимог тогтолцоог хийж чадсангүй.
-Сонгуулийн тойргийн мандат хуваарилалт нь сөрөг хүчинд таалагдаагүй. Ер нь сонгуулийн мандат хуваарилалтыг хэрхэн хийх нь оновчтой хувилбар юм бэ?
-Газар нутгаар нь хуваарилдаг хуваарийг өөрчилсөнгүй. Энэ нь монголчуудын хүсэл зоригийг хангасан парламент бүрдэхгүй л гэсэн үг. МАН хөдөөд тойргийн тоог нэмээд хотын мандатын тоог багасгалаа. Тэгэхээр иргэдийн өгсөн санал гээгдэж алга болно. Эрх баригчид өөртөө тааруулаад л хуваарилалт хийсэн.
Ерөөсөө суурь зарчмуудаа орхиод байна. Улс орны хөгжилд парламентын гүйцэтгэх үүрэг юу билээ гэдгийг ойлгох ёстой. Үндсэн хуульд заасанчлан ард түмэн төр барина гэдгийг хагас дутуу хийж байна. Уг нь Үндсэн хуулийн үзэл санаагаа бариад, яавал ард түмний санал парламентад тусгалаа олох вэ гэдгийг улстөрчид бодож сурах ёстой. Харамсалтай нь өөрсдийгөө л бодож байна шүү дээ. Жишээлбэл МАН “Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга Говь-Алтайд нэр дэвшинэ. Говь-Алтай аймгийн тойргийг хоёр мандаттай болгоё” гэдэг байдлаар хандсан. Тэгэхээр зөвхөн өөрсдийнхөө нэр дэвшигч нарт тааруулж, асуудалд хандаж байгаа юм. Энэ бол буруу.
-МАН-ын тэргүүлсэн Засгийн газар дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэр биелсэн гэж та дүгнэх вэ?
-МАН сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө мартсан. Яагаад гэвэл тухайн үед сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлсэн удирдлага нь одоо байхгүй. Тиймээс мөрийн хөтөлбөрөө мартсан байна. Засгийн газар өдөр өнгөрөөсөн, цаг нөхцөөсөн, ард түмнийг аргалсан хөтөлбөрийг зохиож, түүнийгээ биелсэн мэтээр сурталчилж байна. Урд талынхаа дөрвөн жил эрх барьж байсан хүмүүст буруу болгоныг тохдог. Өөрсдөө бүтээсэн зүйл алга байна. Харамсалтай нь Ерөнхий сайд зорилгогүй байгаад байна. “Монгол Улсын хөгжилд ийм хувь нэмэр оруулсан дөрвөн жил боллоо” гэдэг зүйл яригдахгүй байгаа. Тэгэхээр УИХ-д авсан 65 суудлаар нь харахад хайран дөрвөн жил боллоо. Урд нь МАН 2000 онд олноороо эрх барьж байсан. Тэр үед ч гүйцэд ашиглаж ажиллаагүй, өнгөрсөн жилүүдэд ч сайн ашиглаж чадсангүй. Аль салбар луу бодлогоо чиглүүлэх вэ гэдгээ ойлгоогүй. Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарыг орхисон. Уул уурхайн салбарыг ч орхисон. Яг аль салбарыг босгож ирэхийн төлөө явсан бэ гэдэг нь тун ойлгомжгүй. Зүгээр л цаг нөхцөөсөн, ирэх сонгуулийг хүлээсэн цаг хугацааг өнгөрөөсөнд харамсаж байна. Уг нь бол Монгол орон яаж хөгжих вэ гэдэг шийдлүүд бэлэн байгаа шүү дээ.
-Тэтгэврийн зургаан сая хүртэлх зээлтэй ахмадуудын зээлийг тэглэлээ. Энэ нь халамжийн оновчтой бодлого байж чадсан уу?
-Энэ шийдвэрийг зөвтгөж ярихад хэцүү. Бүгдээрээ л мэдэж байгаа. Сонгуулиар ерөнхийлөгч амласан амлалтаа хэрэгжүүлж байна гэсэн тайлбартай ажил. Тэгэхдээ гаргалгаа нь алдахгүй байх. Яагаад гэхээр, тодорхой баялгаа эргэлтэд оруулж, орлогоо зарцуулна гэсэн гаргалгааг ерөнхийлөгч гаргах шиг болсон. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж, доллар болгоё. Олсон доллараа хэвлээд банкнуудад өгье гэдэг схем зурагдсан. Зурагдсан схем нь мадаггүй. Хөгшчүүл, хүнд амьдралтай хүмүүст тусалж байгаа нь мадаггүй. Гэхдээ цаашдаа бэлэн мөнгө тараах асуудлыг өөгшүүлээд байх нь зохимжгүй. Тэгэхээр тийм хоёрдмол зүйл харагдаад байгаа юм. Санхүүгийн зурсан схем нь алдаагүй болов уу гэж бодож байна. Харин мөнгөө хэвлэчхээд, Салхитын мөнгөний орд нь хөдлөхгүй бол инфляцад нөлөөлнө. Бэлэн мөнгөний тараалт болж хувирна. Тэгэхээр анхны зурсан зургаараа л хэрэгжүүлэх ёстой.
-Засгийн газрын бүтээн байгуулалтын тухайд, Газрын тосны үйлдвэр байгуулах ажил өрнөж байна. Бүтээн байгуулалтын цөөн ажлууд хийгдэж байна л даа?
-Бүтээн байгуулалт дээр бол замуудыг сүйтгээд хаячихлаа. Дарханы зам, Өмнөговийн замыг сүйтгэчихлээ. Олон хүний амь нас, эрүүл мэнд хохирлоо. Засгийн газарт хөрөнгө их байгаа. Жилийн орлого нь 10 гаруй их наяд төгрөг. Ийм их мөнгөөр юуг ч бүтээж болно. Гэтэл технологийн дэвшил, шилэн тендер, зөв зохион байгуулалт дутагдаж байна. Зөв зохион байгуулж чадах юм бол ажлыг хийж болно. Тухайлбал, Дарханы замыг бүхлээр нь хуулалгүй 50, 100 км-ээр нь хийж болно шүү дээ. Харамсалтай нь бүгдийг нь хуулж авснаас болоод Сэлэнгэ, Дархан луу явж байгаа хүмүүс зовлон эдэлж байна. Ингэж хүмүүсийг зовоодог нь буруу.
Газрын тосны үйлдвэрийн тухайд, өмнө нь Энэтхэг улстай энэ төслийг хэрэгжүүлэхээр тохирсон байсан. Мөнгө байвал юм хийж болдог. Зохион байгуулалт нь ямар түвшинд явж байгааг үнэндээ мэдэхгүй байна. Ярьж эхлээд хоёр жил боллоо. Бүтээгдэхүүн хэзээ гарах юм. Тодорхойгүй байна. Өмнө нь Энэтхэгийн зээлээр Усан цахилгаан станц барья гээд шийдвэр гарсан байсан. Усан цахилгаан станц барихад Монголын эдийн засагт нэмэртэй. У.Хүрэлсүх Газрын тосны үйлдвэр байгуулах төсөл болгон хувиргасан. Энэ нь ч эдийн засагт нэмэртэй. Аль нь ч байсан мөнгө, технологи нь Энэтхэгийнх гэж би хувьдаа харж байна. Тэгэхээр Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулаад мөнгийг нь ахмадууддаа өгье гэдэг шиг өөрсдөө бодож, сэтгэсэн зүйл харагдахгүй байгаа биз дээ. Жишээлбэл, “Цэвэрлэх байгууламжийг бид хийчихлээ” гэж өөрсдийгөө магтах гэж байгаа юм шиг байна. Гэтэл БНХАУ-ын дарга Ши Жиньпин гуай ирэхдээ нэг тэрбум долларын зээл өгнө гээд, гэрээ зурагдсан байв. Тэр нэг тэрбум доллар “амь орж” байгаа юм.
Тэгэхдээ одоо та нар харьцуулах хэрэгтэй. Н.Алтанхуягийн Засгийн газрын бүтээн байгуулалтын ажил, У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг. Хашир /У.Хүрэлсүх/ гурван тэрбум долларын зээлтэй, хийж байгаа бүтээн байгуулалт нь юу байна. Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум долларын зээлтэй байв. Хийсэн юм нь юу байв. Хэн нь юуг өөрчилж байна, бүх юм нь нүдэн дээр ил харагдаж байна шүү дээ.
АН СОНГУУЛИАС ИЛҮҮТЭЙ КОРОНАВИРУСТ АНХААРАЛ ХАНДУУЛНА
-Ардчилсан нам өнгөрсөн жилүүдэд сөрөг хүчний ажлаа тааруу хийлээ гэж ойлгодог. Яагаад АН сөрөг хүчний ажлаа сайн хийхгүй байна вэ?
-Мэдээж хүмүүсийн хандлагыг үгүйсгэхгүй. Би ч шүүмжлэлтэй байгаа. Илүү ажиллаж болох байсан. Харамсалтай нь сайн ажиллаж чадсангүй. Намын дотоод ажилд их хүч заржээ. Миний шүүмжилж буй асуудал нь, нам дотоод ажилдаа бус улс орны хөгжилтэй холбоотой асуудалд алхам хийх байжээ. Энэ алдаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Намын дотоод ажил, зохион байгуулалт хэтэрхий их удаан үргэлжиллээ. Задрал, сарнил явагдлаа. Том намын зовлон юм байна л даа.
-УИХ-ын ээлжит сонгуулийн хугацаа ойртож байна. Сонгуульдаа АН хэрхэн бэлдэж байгаа вэ?
-Тэгэхээр сонгуульд яаж амжилт гаргах вэ гэдэг нь өнөөдөр илүү тодоор яригдах ёстой. Яаж хөтөлбөрөө боловсруулах уу, ард түмнийхээ саналыг хөтөлбөртөө хэрхэн тусгах, ард түмэнтэйгээ ойлголцож, дэмжлэг авах нь чухал. Сөрөг хүчний хувьд анхаарах зүйл байна. Коронавирус гарлаа. Коронавирусийг Монгол Улсад тараахгүй байх тал дээр байнга Засгийн газарт зөвлөмж өгч байх ёстой. АН энэ ажлыг хийх хэрэгтэй. Жишээлбэл, Хятад руу иргэд зорчихыг бүр мөсөн хориглох хэрэгтэй байна. Үүнийг яагаад шаардахгүй байна. Энэ асуудлыг Засгийн газраас шаардах ёстой. Би энэ саналыг нам руу хэлж байгаа. Монгол Улсад коронавирус орж ирсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах юм, тодорхой дэглэмүүдийг санал болго гэдгийг хэлж байгаа. Коронавирус ороод ирэх юм бол ахмадуудад их хортой. Яагаад гэхээр архаг хууч өвчтэй хүмүүс манайд их бий. Хятадын нөхцөл байдлыг харах юм бол хууч өвчтэй хүмүүс амь нас нь эрсдэх эрсдэл өндөр байна. Хууч өвчтэй хүмүүсийнхээ тоогоор манайх Хятадаас илүү. Ялангуяа утаа, агаарын бохирдлоос эхлээд уушгины архаг өвчтэй хүмүүс олон. Тэгэхээр өнөөдөр бий болсон энэ нөхцөл байдалтай холбоотой АН штаб гаргаад ажиллах хэрэгтэй. Энэ бол сонгуульд бэлдэхээс илүү чухал ажил.
Хоёрдугаарт коронавирустай холбоотойгоор төсөвт анхаарал тавих хэрэгтэй. Сул зардлыг бүгдийг нь тэвчих ёстой. Төсвийн орлого 2020 онд хэдэн хувиар тасрахыг мэдэхгүй байна. Хятадын эдийн засгийн агшилт хэзээ сэргэхийг мэдэхгүй. Өдрөөс өдөрт Хятадад хориг тавьж байгаа хот суурингийн тоо нэмэгдэж байна. Хоригт орж байгаа газар болгоны үйлдвэр үйлчилгээ хаагдаж, хэрэглээ хумигдаж байгаа. Энэ хумигдаж байгаа асуудал мөддөө сэргэх хандлагагүй байна. Хятадын эдийн засгаас манай эдийн засаг шууд хамааралтай. Тийм учраас АН-ын зөвлөл энэ оны төсвийг эргэж харах асуудлыг маш яаралтай тавих хэрэгтэй. Хаврын чуулган эхлэхэд эхний 10 хоногт багтаж, төсвийн тодотголоо хийх шаардлагатай. Шинээр баригдах гэж байгаа жижиг, жижиг контор, тойрог болгондоо зарцуулахаар авсан байгаа 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зогсоох хэрэгтэй. Яам, тамгын газрын сул зардлыг зогсоох шаардлагатай. 2020 онд шинэ тавилга, шинэ автомашин худалдаж авахыг хориглох хэрэгтэй. Тэгэхгүй бол 2021 онд Монгол Улс дефолт зарлах хэмжээний байдалд очно. Олон улсын валютын сан бараг гараад явчихлаа. Валютын сантайгаа бараг тангараг тасарсан. Валютын сан Монголд хориг арга хэмжээ авах тухай асуудал яригдаж байна. Валютын сан байхгүй, Хятадын зах зээл байхгүй болбол яах вэ. Ямар зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүнээ зарах вэ. Ямар шинэ төслийг эхлүүлэх вэ. Энэ дээр маш нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. АН энэ дээр ажиллах ёстой. Бид маш эвгүй цаг үе рүү орсон гэдгээ анзаарч, мэдэрч хөдлөх шаардлагатай байна. Монголын улс төрчид хоорондоо толхилцох биш сайн санаагаа цуглуулж, бүтээмжтэй байдлаар ажиллах нь чухал. Хамтын ажиллагаа хэрэгтэй. Эрх баригчид, сөрөг хүчин аль, аль нь ухаантай байх хэрэгтэй.
Тийм учраас сөрөг хүчин У.Хүрэлсүхийг муулах биш коронавирусийг тархаахгүй байх тал дээр анхаарах ёстой. Үүнээс хамаарах эдийн засгийн хохирлыг бүрэн тооцох шаардлагатай. Эрх баригчид эдийн засгийн хохирлыг тооцсон ч нээлттэй хэлж чадахгүй. Мөнгө хэвлэнэ гэж бодож байгаа байх. Хамгийн аюултай нь Засгийн газар мөнгө хэвлэх юм бол 2021 онд тэр нь цаас болох аюултай. Түүнийг нь АН хэлэх хэрэгтэй.
-Таныхаар улсын эдийн засгийг өсгөх ямар том төслийг эхлүүлэх ёстой гэж вэ?
-Тэгэхээр хамгийн эхлээд үргүй зардлаа зогсоох ёстой. Ард түмний мөнгийг хэмнэх хэрэгтэй. Хоёрдугаарт, оны сүүлийн хагасаас хэрэгжүүлж болох уул уурхайн 5-10 төслийг яаралтай зарлах хэрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүнээ зарах зах зээлийн хэлэлцээр лүү одоо орох ёстой. Төр энэ ажлыг манлайлж хийх хэрэгтэй. Түүний дараа 2021, 2022 онуудад Монголын эдийн засаг руу мөнгө татаж болох мэдлэгийн эдийн засгийн суурь луу мөнгө цутгах ёстой. Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулж чадахгүй бол хэвлэсэн 700, 800 тэрбум төгрөг монголчуудын хувьд ядуурал болж ирнэ. Тэгэхээр гаргаж буй бүтээгдэхүүнийхээ хэмжээг хоёр дахин өсгөхгүй бол төмөр, нүүрс 50 хувь, зэс 30 хувь буурна. Ганц үнэтэй үлдэж байгаа нь алт. Тэгвэл алтаа яаж хоёр дахин нэмэгдүүлэх вэ гэдгээ бодох ёстой. Эдийн засгаа унагахгүй байх бодитой бодлого гаргах шаардлагатай. Ирж байгаа хоёр гурван жил Монгол Улс дампуурах уу, үгүй юу гэдгийг шийдэх гээд байна шүү дээ. У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нарын дөрвөн жил бол дампуурах уу, үгүй юу гэдгийг хойш нь сунгасан байхгүй юу. Сунгаж явж байгаад дараагийн дөрвөн жилд үүрүүлэх гэж оролдож байна. Дараагийн дөрвөн жилд эдийн засаг коронавирусээс болоод даахгүй, сунгах аргагүй болно. Сая бол өрийн хэмжээг нэмээд төлбөр төлөх хугацааг 2021 он хүртэл Валютын сангийн дэмжлэгтэйгээр сунгалаа. Тийм учраас ойрын, дундын, холын хугацааны төлөвлөгөө гаргаад ажиллах ёстой. Холын төлөвлөгөө рүү мөнгөө хэвлэнэ, дунд хугацааны төлөвлөгөө рүү гэрээ хэлэлцээрээ хийнэ, ойрын хугацааны төлөвлөгөө рүүгээ ханцуй шамдаж ажилдаа орох ёстой.
-Сонгуулиар АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн татвар авч байгаа. Энэ мөнгийг сонгуулийн төсөвт зарцуулна гэж байна. МАН-ын хувьд намын дарга нь нэр дэвшигчдээсээ санхүүжилт авахгүй гэдгээ зарласан. Тэгэхээр намын санхүүжилт, сонгуулийн төсвийг хэрхэн шийдэх нь зөв юм бэ?
-Монголчууд 2020 оны сонгуулиар нэг юмыг хатуу мэдэж байгаа. Бүх нэр дэвшигчид сонин, телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө зарцуулна. Ухуулагчдаа цалин өгнө. Тараах материал, рекламын самбартаа мөнгө төлнө шүү дээ. Энэ мөнгийг АН хүмүүсээс хандив цуглуулж олно. Цуглуулах ажилдаа УИХ-д нэр дэвших хүмүүсийг татан оролцуулж байгаа. “Хүмүүсээс хандив ав” гэж. МАН бол “Төсвийн мөнгөөр бид сонгууль хийнэ. Нэр дэвших гэж буй хүмүүс битгий мөнгө хай. Намын даргад, намд мөнгө байна” гэж хэлж байгаа биз дээ. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь. Тэр хүний өрөөнд л мөнгө хураалттай байгаа юм байлгүй. Өрөөнд нь дүүрэн мөнгө хураалгатай байна гэж ойлгогдож байна шүү дээ. Манай даргын өрөөнд мөнгө байхгүй учраас “Та нар мөнгө хай л даа. Би ганцаараа мөнгө хайгаад болохгүй байна шүү дээ. Та нар 5, 10 сая төгрөгөөр нь хандив цуглуул” гэж байгаа байхгүй юу. Энэ хоёр хүний хандлага шал өөр байгаа биз дээ. МАН мөнгө гаргахгүй байна гэж үгүй. Телевиз, сонин хэвлэлд мөнгө төлнө. Ухуулагчдаа мөнгө төлж таарна. Худлаа ярьж чадахгүй шүү дээ. Хэн ч тэдэнд үнэгүй ажиллана гэж байхгүй. Ийм л хоёр өөр ялгаатай. Гэтэл АН мөнгөний сонгууль хийх гэж байна гэж нэг ийм худлаа улс төр хийдгээ болих хэрэгтэй.
-Ерөнхийлөгч, Засгийн газартай хамтраад тодорхой ажлууд санаачлаад хийгээд байна. Сонгууль ойртож байна. Ерөнхийлөгч сонгуулиар намаа дэмжиж оролцохоор байна уу, аль эсвэл?
-2021 онд нэг жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвшинэ. АН-аас нэр дэвшихийн тулд энэ хүн АН-ыг “үхдэл” болгож болохгүй. АН 2020 онд ялагдах юм бол 2021 онд ялах хүч үлдэхгүй. Тийм учраас Ерөнхийлөгч өнөөдөр байгаа бүх капиталаа АН-д зориулах хэрэгтэй. Өөр сонголтгүй.
-Гэхдээ Засгийн газар, Ерөнхий сайдтайгаа илүү нягт ажиллаад байна?
-Тэр хүн өөрийн тавьсан зарим нэг зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг ашиглана шүү дээ. УИХ-ыг ашиглана. Ашиглаж байгаа нь сайн. Тэднийг хуурай хоосон шүүмжлээд суугаад байх шаардлага байхгүй. Бүрэн ашиглах хэрэгтэй. Би энэ асуудалд нь ”За боль доо” гэж хэлмээргүй байна. Харин ч сайн ашигла. Гэхдээ сонгуулиар бол намынхаа талд ор. Намаа ялуул. 2021 онд намаасаа дэвш. Өөр ямар сонголт байгаа юм. 2020 онд АН-ыг дэмжихгүй бол 2021 онд АН-ынхан хашрыг /Х.Баттулга/ дэмжих үү. Дэмжихгүй. АН-аас Ерөнхийлөгчөөс өөр хүн дэвшлээ гэхэд түүнээс дутуу санал авахгүй. Ерөнхийлөгчийн дайны санал авна. Энэ нам чинь үндэсний хэмжээний нам байхгүй юу. Тийм учраас Ерөнхийлөгч 2021 он хүртэл Засгийн газрыг бүрэн ашиглах хэрэгтэй. Санаачилсан ажлаа бүрэн дэмжүүл. Тэр хүмүүсийн хийж буй ажлыг нь ч дэмжих учиртай. Ерөнхийлөгч хэдийгээр нам бус ч гэсэн сонгуулиар ил гараад, Монголын төлөө ажил хийе гэж бодож байгаа бол намаа олон гишүүнтэй болгохын төлөө зүтгэх ёстой. Тэгж чадвал 2021 онд өөрөө ялна. Тэгж байж энэ хүний санаж, бодож байгаа зүйл биеллээ олно. Одоо биелсэн юм юу байгаа юм гээд асуух юм бол маш цөөхөн.
Гэтэл өөрийнх нь бодож байгаа юм маш их. Ядаж л Сайншандын аж үйлдвэрийн парк. Энэ хэзээ биелэх үү. 2024 онд өөрөө Ерөнхийлөгч байвал биелнэ. Майдар хот байна. Майдар төслөө Х.Баттулга Ерөнхийлөгч ажил хэрэг болгох ёстой шүү дээ. Өнөөдөр хүртэл Засгийн газар энэ төслүүд рүү нь юу ч хийж өгөхгүй байгаа биз дээ.
Сэтгэгдэл ( 98 )
АН-н томчууд Гантөмөрийг огт тоохгүй байгаа учир нь япончуудаас олж ирсэн хэд гурван төгрөгөөрөө сайдын ажлыг аваад одоо дахин өгөх мөнгө байхгүй яг суучихаад баларч байгаа хөөрхий л дээ
ЭБЭ-гийн адил би сэтгэлээ харийн шулам нарт нэгмөсөн тушаасан мүүнчин байгаа юм. СЭРЭМЖЛЭГТҮН!!!
Үнэхээр их идсэн хүн гэж сонссон. Үнэн бол хэцүү буруу хүн
zuudleed bga ym bish uu.sereeh uu.
bolobsroliin said baihdaa mungu ih idsen dee
Лу.ГАНТӨМӨР БОЛ МОНГОЛЫН,ялангуяа МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ЭСРЭГ БОДОЛТОЙ ХҮН ШҮҮ ДЭЭ... АН-Д ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, Ч.САЙХАНБАЛАГ, Б.ХУРЦ Лу.ГАНТӨМӨР, ТЭМҮҮЖИН МЭТИЙН ЛУЙВАРЧИД ОЛОН БАЙГАА... УИХ -д БҮҮ сонгоорой.
Л.Гантөмөрийг сонгож болохгүй шүү Монголчуудаа. Энэ хүн өмнө гишүүн байхдаа сайд хийж идсэн уусан одоо болоо. ТВ -ээр гарч сайхан худлаа хуцаж явна лээ. УИХ-д энэ хог шаар орвол бидэнд гай болно гэхээс өөр ид шид байхгүй. Өөр сайхан залуучууд зөндөө байгаа. АН-ын хорчин урвагч нарын нэг мөнөөс мөн.
Монголын ирээдүйн ерөнхий сайд хийх хэмжээний потенциалтай залуу лидер.
Энэ муу хогийн ухандайг шалгах хэрэгтэй. Энэ л болж хулгайлж хумслаагүй байж харагдаач\n
оргодол мүүнчин хуцаарай боловсролыг дампууруулчаад юу ч хийж чадахгүй бардам ам шалдан гуя
оргодол мүүнчин хуцаарай боловсролыг дампууруулчаад юу ч хийж чадахгүй бардам ам шалдан гуя
Eronxiilogch bolooroo!
ЗГ хангаллтай ажиллахгүй байна Ерөнхийлөгч АН. д туслах ёстой л гэсэн юм байна танай намд засгийн эрх 2012-2016 онд ард түмэн бариулсан 12 их наядыг хулгай хийж хуулиар хамгаалуулж идсэн мөнгөгүй царайлж 60 100 сая гэж жүжиг тавьж PR хийж байгаа дахин олонхи болгож чадахгүй ээ та ч ЗГ БШСУСЯ сайд байсан яасан Элбэгээг дуурайгаад МҮҮН дээд дууссан бас Насанбаяртайгаа
Uls ornii khugjil yarij bsnaa zasfiin gazriig ashigla ch gekh shig. Ter erunkhiilugch chin ashiglakhiin deedeer ashiglah bgaa. Uuruu gariin yseg zurakhgyigeer erunkhii saidaar gariin yseg zuruulj gargaj bgaa shiidveryyd n ulsiin ediin zasgiig sukhryylekh shiidveryyd garch bna. Iim baliar ashig khonjoo yaridag umnuud uls turuus zailbal taarna. Iim bolokhoor l uls khugjikhgyi bgaa um.
Ганаа, төмөр өө! Больж үз. Чи Эрдэнэд энэ үгээ хэлж чадах уу? Мэдэж үгүй. АН-аар туг тахиж, хуушуур, бууз хийж буй хүмүүсийн нэг чи мөн шүү!
Охиноо хүмүүжүүл
Mgl-n bolovsrolgui bolovsrol olgoh ajiliig gardan guitsetgesen muu gulugiig shorond sarvaital shideed nasaar ní hori
ene hun hudlaa hun hiisen yum ni dandaa gai bolj bsan
Гантөмөрт хүмүүс уурсаж атаархах нь аргагүй ээ, намдаа хэрэгтэй, мундаг залуу. Бид нам намыг дэмждэг хүмүүс удирдлагад нь ажиллаж байсан. Хамгийн гол нэг шинж нь бол их шударга залуу, үнэхээр шударга хүн. Энэ ганц нэг комм бичиж байгаа хүмүүс чинь намынхан нь шүү дээ. МАН адил, одоо дотроо алалцах хуулиар сонгууль хийх юм чинь
GANTUMUR UU BITGII HUTS, ZA
мүүнчин покерчин битий горьд
Baidlig zow dugnejjee
Энэ чарган эрүүтэй нөхөр шударга хүний дүрд тоглож,уйлах шахан гонгиносоор байгаад ард,түмний итгэлийг авч дээш авирч гарч ирээд хэдэн төгрөгтэй болж салтаадаад алга болсон.Амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр одоо дахиад цухалзаад донгосоод явж байх чинь.
2020 оны их хурал байх ёстой хүн гэж бодож бна. Боловсролын салбарыг нэг шат ахиулсан хүн шүү. Хуучин нийгмийн боловсролыг шүтэгчид гэх юм уу, өөрчлөгдөж чаддагүй өвгөчүүд их муулдаг. Залуучууд арай өөр бодолтой.
Боловсорлын системийг нураагч , улаан Мүүнчин, Пээдгэр нөхөр УИХ нэр дэвших юм гэнэ , дэмжиж байгаа хүн байдаг болов уу
Энэ юу ч хийдэггүй үл бүтэх этгээд. Энэ нөхрийн зааж зурах гэж юу байх вэ. Ямар уос төрч Баттулгыг АН-даа зүтгэхийг шаардаж чадаж байна аа. Хууль гэж байгаа биз дээ. Хөгийн хог, шаар.
Ene hogshin nohor odoo bolno yu ch hiihgui tord gai bolson lalar bgaan odoo uls toroos zailsan in deer
Bolovsroliin salbart showdaj heden teneg garaar mon ch gamgui samruulsan daa hoorhii ene hun.
Ардын нам ялж бѳйж Ерѳнхийлѳгч сонгуульд ялна. Юуг гэж л ард иргэд АН ардчилсан нам хоёр сонгуульд ялалт ѳгвѳл гэж дээ
Хогийн гардаа хүнд тус болохгшй амиа бодсон халзан
Хогийн гардаа хүнд тус болохгшй амиа бодсон халзан
Хогийн гардаа хүнд тус болохгшй амиа бодсон халзан
Цусаараа тээгэл тэр урвагч, хорлон сүйтгэгч авгайг Насанбаяр гэдэг юм... Монгол хэлний 70 гаруй мянган үгтэй тайлбар бичгийг дан солонгос эрдэмтнүүдээр хийлгэх гэж зүтгэж байсан ардчилагч даа, Ээбий МАНАН-гийнхан хэзээ зогсох вэ?
Тэнэг муунчин минь! Дунд сургуулийн боловсролын хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасах санал гаргасан хэн билээ тэр яамны чинь газрын дарга бүлтгэр том нүдтэй авгай... Чамайг гайгүй боловсролтой , бас хэд гурван үг хэлхэхдээ учир зүйгий нь олдог залуу байна гэж бодсон чинь ... гадныхны Монгол Улсыг минь самран мөхөөх зорилготой, эрдэс баялаг, цаашлаад газар нутагт минь шүлэнгэтэн шунасан харийнхны гар хөл, алчуур угаадас болохыг чинь түмэн олон таньсаан. Далд орж бүү үзэгд!
АН -ЫН 1000 1000 ГИШҮҮДИЙГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ ҮХДЭЛ Ч ГЭХ ШИГ ЧИ НАСАНЖАРГАЛТАЙ НИЙЛЖ БОЛОВСРОЛЫГ АЛАА БИЗДЭЭ.\nАлтанхуягтайгаа улс төрөөс зайлаад ёстой үхдэл бол заааааа
АН САЙД БОЛЖ БАЙСАН ГАНТӨМӨР ИНГЭЖ ЯРЬСАН ГЭЖ ҮҮ ИТГЭХГҮЙ БАЙНА.\nУХААНТАЙ ХҮНДЭЭ НАМАА БИШ ФРАКЦАА БОДОЖ БАЙНА.\nАЛТАНХУЯГ ЧИНЬ АН АЛСАН ШҮҮ.\nБИ ИЙМ САЙДТАЙ БАЙСАНД ХАРАМСАЖ БАЙНА.
Hutc hutc songuuli deheheer ih medegj ih gardag shu ta naraas l deer ym hiij bga shuu harinj
AH аль эрт үхдэл болчихсон шүү дээ шамбии минь..3овлого зулгаадаг цөавөр шиг Eрдэнэ л энэ зовлогоо сахиж суугаа болохоос өөр хэн одоо энэ өмхий нүглээр дүүрсэн намын зовлогыг тоох вэ дээ.
Танай Манан угаасаа сөнөж бгаа. Цаг нь болсоон хулгайчуудаа. Тэр хүргэнээ хар. Бас нэг юм үзээгүй гуйлгачин. Гэнэт чиний хулгайлсан мөнгөн дээр буугаад бүр хүнээ блаа. Охиныг чинь мөнгөгүй болвол шууд хаях гуйлгачин гомо бна лээ.
Chi Muu UHDEL MONGOL ulsad MUUNIIG delgeruulee bizde. Chi MUUNEES uur MONGOL ulsad hiisen gavlya bgui. Chinii HEN bolohiig MONGOLCHUUD bugd meddeg bolson MUUNCHIN HULGAICH LUIVARCHIN.
Chi Muu UHDEL MONGOL ulsad MUUNIIG delgeruulee bizde. Chi MUUNEES uur MONGOL ulsad hiisen gavlya bgui. Chinii HEN bolohiig MONGOLCHUUD bugd meddeg bolson MUUNCHIN HULGAICH LUIVARCHIN.
Chi Muu UHDEL MONGOL ulsad MUUNIIG delgeruulee bizde. Chi MUUNEES uur MONGOL ulsad hiisen gavlya bgui. Chinii HEN bolohiig MONGOLCHUUD bugd meddeg bolson MUUNCHIN HULGAICH LUIVARCHIN.
Chi Muu UHDEL MONGOL ulsad MUUNIIG delgeruulee bizde. Chi MUUNEES uur MONGOL ulsad hiisen gavlya bgui. Chinii HEN bolohiig MONGOLCHUUD bugd meddeg bolson MUUNCHIN HULGAICH LUIVARCHIN.
Xarin ardchilal mongol orniig ucdel bolgoj baigaa yum bishuu novshoo\n
hai mana shoohuza
Энэ ичих булчирхай шамий шамий шамий хаанаас гараад ирвээ.\nОдоо бас хаанаас мөнгө шаах гээд шаамийдаад байнаааа шамий шамий шамий
Энэ ичих булчирхай шамий шамий шамий хаанаас гараад ирвээ.\nОдоо бас хаанаас мөнгө шаах гээд шаамийдаад байнаааа шамий шамий шамий
Өөрөө балиар шуналтай юм байж, энхийн цагаан тагтаа шиг ярих юмаа энэ жүжигчид нээрээ
Адилхан байж муулаад яахав дээ.
Сонгогдох хамгийн өндөр магадлалтай хүн бол Л Гантөмөр мөн. Яах аргагүй шалгарсан улс төрч шүү. Мэдлэг болосрол ажилын туршлага ялангуяа парламентчын арвин их дадлагатай манай манлайлагчдын нэг мөн
Ерөнхийлөгчийн нэр хүндийн ачаар АН өдий зэрэгтэй байгаа юм. Эрдэнэ ван л АН-ыг үхдэл болгож байна даа.
сонгуульд үзэх гээд попороод байнаа да янз нь. чамайг уйлаад дуулаад ирсэн ч гаргахгүй
Ovoo yumuu gej bodoj yavsan hajaa hashaanii dulmaagaas tsaash hardagui tulga toirson uchuuhen erkh ashig l yarij baih shiv tegdegui yum bidend ene mong neg
Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү; “Дээрх бичсэн хэргүүдэд холбогдуулан Ч.Сайханбилэгийг Монгол Улсын хилээр орж ирэнгүүт нь цагдан хорих шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Бидэнд байгаа мэдээллээр Ч.Сайханбилэг АНУ-д хуулийн фирм хөлслөөд Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд улс төрийн зорилгоор намайг мөрдөн мөшгөж байна гэсэн гомдлыг гаргасан. Үүнээс болоод манай улсын интерполын улаан буланд байршуулах зар хойшлогдоод байна. Тиймээс манайхаас Интерполд албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна”
Genko guij baina.
МАН-н тролууд үхэх нь ээ үэнэ үг сонсож сур
АН-ыг Мүүний Насанбаяяр, Гантөмөр нар үхдэл болгосон.
АН ч бай МАН ч бай одоо ониг шүү нээрээ, адилдаа адил, годилдоо годил шүү дээ
за болсоон чи биш шүү өөр залуучуудыг гаргая
Tiim Battulga ahaa taniig erunhiilugch bolgoson nam shuu. AN Battulga 2 neg hun
chi zail pizda min. bolovsroliin salbariig uhdel bolgochood yun an-n darga
Энэ нэг шалчийсан юм ёстой хэрэггүй
biitgii xuts ANus
Танд огт итгэхгүй бна. Өмнөх засагт сайд бсн хүн. Засаг барьж бсн та нар тийм л сүрхий юм бол монголчууд яагаад ийм ядуу, улс нь яагаад ийм хөгжилгүй, өрөнд баригдчихаад бгаа юм?
Ardchilsan namiig demjeed ch yalahgui shuu dee Lu guai
Huuh end nugasgui gar daa Ene
Хамгийн сулхан, хулчгар, бодит ажил хийдэггүй хүн дээ. Ардчилсан намынхан мэднэ, энэ хүнийг. Улс төрд ороод баяжаад л чимээгүйхэн амьдарч байгаа хүн.
Хамгийн сулхан, хулчгар, бодит ажил хийдэггүй хүн дээ. Ардчилсан намынхан мэднэ, энэ хүнийг. Улс төрд ороод баяжаад л чимээгүйхэн амьдарч байгаа хүн.
Боловсролын салбарыг тэр чигэр нь МҮҮНИЙ шашинд худалдсан, бузар этгэд чи Шоронд байх ёстой атал юун их хурал вэ??? Энэ Гатнтөмөр гэгч Боловсролын яамыг гадны шашин МҮНИЙХНЭЭР дүргэсэн бузар хог. Тэр Насанбаяртайга хамт зайл!! Тендерэс хулгайслсан мөнгө эргүлж өг!!
MAN ochnoon jil tor barichihaad bas gavisan yum bhgui niilj hulgai hiudeg. bugd ijilhen
Сонгуулийн сургаар ичээндээ байсан вирусүүд амилж байна даа
songuulaar ooriigoo reklamdaj bnaa. ebii chaivaas
Баттулгаа 2021 онд МАН-аас дэвшчих ээ, бат гараад ирнэ шүү. Угаасаа тэгж ч бодож байгаа гэж найдаж байна. Хүүк та хоё ээлжлээд Путин и Медведев.
Bolovsrolin salbaraar togloson hun shu de, buzaj garch ireed hairtai Batbaatarigaa Anagaahin surguuld alhuulah nuu. Ard tumeen iimerhuu humuusig hezee ch bitgii songooroi.
Mongoliig maani vhdel met bolgoj samarsan Ene Namiin ner dor uchnuun hulgaich oruulj samarsanaa bvv mart ?!!!
лидер залуу гэнэ үү хөгшин хүнийг
Ene muuhai tsaratai hun haanaas garaad ir ve
сэтгүүлчид аль хэдийн моодноос гарсан карерь нь дууссан , 12-16 онд хэн бэ ямар нам бэ гэдгээ харуулсан хүмүүсийг битгий татаж босгох гээд хамаг цагаа бараад байлдаа, явсан дээр нь чимээгүй явуулчихаач, одоо АН- д ирээдүй байхгүй болсон,
Хүмүүс яагаад ийм коммэнтүүд бичдэг юм бэ? Бүгд троллууд гэж харж байна
ЧИ Ч ҮХДЭЛ
Гантөмөр шиг залуучуудыг дэмжих ёстой. Өөр АН, МАн-д хэн байгаа юм. Гайгүй гэчих төлөвшсөн залуу бна уу. \n
сайн ах тэмбүүжингийн анд
Ерөнхийлөгч Баттулга сонгууль, сонгуульд нэр дэвшихээ бодоогүй Монгол улсад аж үйлдвэр хөгжих суурийг тавих л гэсэн ганц хүсэл бодолтой түүнийхээ төлөө санаа нэгтэй хүн бүхэнтэй хамтран ажиллаж байна гэж хувьдаа харж байна. Баттулгын энэ бодлогыг эсэргүүцдэг, Монголыг хятадын түүхий эдийн бааз байлгахаар хичээн зүтгэдэг Нямдорж тэргүүтэй хэдэн хүмүүс байдаг, тэднийг дэмждэг пялдгууд ч нэмэгдээд байх шиг.
AN geheer l bugd HULGAICH, URVAGCH, nariin uur, orgonoh gazar gej bododdog
MONGOL HUMUUSIIG UHDEL BOLGOSON ARDCHILSAN NAM UHDEL BOLOH N UURSDIIN CHINI L HIISEN GAINII UR DUN.HEN NEGEND BURUUG BITGII TOH.ELBEG SAIHANBILEG BAYRTCOGT ...MI .ENHBOLDTOI EVSEJ MANAN BOLSON AVILGACHID TA NARSHDEE....DELHII AVILGACHIDAA SHIITGEHGUI BGAAG CHINI OILGOOD DUN TAVIA BIZDEE....ICHIHED YADGIIN...
АН -д ОДОО ЖИРИЙН ГИШҮҮД ГЭЖ БАЙНА УУ? БИ Л ЛАВ ХАЯАД УДАЖ БАЙНА
Увсынхан гэж яасан толгой гэж олгой болсон мунхаг нохдууд юм. Нямдорж Алтанхуягуудаа магтсан хэвээр л
ХА ХА ХА ҮХСЭН ХАТСАНЫ ЛИДЕР. ЯРВАЙСАН ШАЙМИЙСАН ШУЛМАС ЗАЙЛАА АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ИДДЭГ АН СӨНӨТҮГЭЙ. ЧИНГЭС САМУУРАЙ БОНД АСЕМ ГЭЭД ХУСЧ ӨГСӨН ДӨӨ.
АН-д байгаа арай лидер залуучуудын нэг шүү. Уг нь АН-ын дарга болох байсан юм. Тэгвэл өнөөдөр нийгэмд арай аятайхан харагдах байлаа.
АН-д байгаа арай лидер залуучуудын нэг шүү. Уг нь АН-ын дарга болох байсан юм. Тэгвэл өнөөдөр нийгэмд арай аятайхан харагдах байлаа.
battylgaas uur hyn ner devchihed adil sanal avna gej tyydgiin...kk iim l teneg hyn dee ene mal...
Монголын боловсролын салбараар тоглож хүүхүүдийг туршилтын туулай болгосон энэ мэтийн новшууд ахиад УИХ-д гарна гэж зүүдэлж байна даа. Зүгээр л тавиулуудын нэг. Нөгөө Баярцогт, Баяр нарт Оюу толгойн гэрээ байгуулсаны төлөө алтаар хөшөө босгох хэрэгтэй гэж ярилцлага өгч байсан новш доо
Tiim mundag uhaantan bish baihaa yarij baigaa yuim ni nus yum
АН гарч ирэхдээ юу гэж байсан ямар зуйл ард тумэний амьдралыг грамм тос тал талх авдаг болгочихов улаан чулуутын хогийн амьдрал УБ зочин буудлын емнех архичид биеэ унэлжгчид гээд л монголын ундэсний уйлдвэрлэл хайшаа алга болчихов шударга унэн хаана хурээд угуй болчихов гээд л цеехен ард тумэнг нам болгон талцуулж тоглох хэнд ашигтай цаагуураа хоёр нам МАНАН болчихоод л
ИЙМ ХҮМҮҮС ДАХИАД ЭРГЭН ИРНЭ. аЙМШИГ. эНЭ ТОЙРГООС ЯАЖ ГАРНАА.
Гантөмөөө чи намын дарга бологүйдээ бүү шаралх эр хүн шиг шулуун шударга бай. Ерөнхийлөгч мандтугай
чамд корона ямар хамаатай байна аа муусайн та нар одоо эмч болох нь холгүй попорч байх юм. Чи сайд байхдаа юу хийсэн юм тэр алцагнуур охиноо л зөв хүмүүжүүл
Хагалан бутаргагч ерөнхийлөгч нь АН-аа үхдэл болгохоор шийдээд З.Энхболдоо томилолтоор явуулсан байхаа. 2016 оны сонгуулиар намаа самарсан нөхөр намын даргын ахлах зөвлөх болхоороо юу зөвлөх болоо.