Өнөөдрөөс жолооч нараар драгер ҮЛЭЭЛГЭХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 15

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын дарга С.Баатаржав Тээврийн цагдаагийн албанд жолоочийн согтуурлын түвшинг тогтоогч  багажийг солих үүрэг өгсөн байна.

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж байгаа энэ үед жолооч нар тус багажийг үлээхэд халдвар авах магадлалтай гэж эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл согтуурлыг хэмжигч үлээдэг багажийг хэрэглэхгүй байх шийдвэр гарсан байна. Ам хүргэж үлээх биш хол зайнаас үлээлгэн согтуурлын түвшинг тогтоох багажийг хэрэглэх болжээ. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллага ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ-д үйлдвэрлэсэн согтуурлын түвшинг тогтоогч хэмжих хэрэгслийг ашиглаж байгаа юм.

Энэ багаж халдвар тараах эрсдэлтэй эсэх талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "15-20 см-ийн зайнаас үлээдэг тандалтыг багажаар жолооч нар үлээхэд вирус дамжин халдварлах боломжгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт. Учир нь хүн ярихад нэг метрийн дотор шүлс үсэрдэг. Хүн найтаах болон ханиахад нэг метрээс хол үсэрдэг гэсэн судалгаа бий. Тийм учраас үлээдэг багажийг байнга ариутгаж цэвэрлэхгүй бол халдвар тархах магадлалтай" гэж байсан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.204) 2020 оны 02 сарын 16

Унэн заваан шулстэй бохир юмуу лав сайн улээ гэд будуулэг

0  |  0
Top