Бельгийн Гент хот дахь Гэгээн Бавогийн цогчин дуганы зэргэлдээ малтлага хийж байсан археологичид хүний ясаар босгосон хана илрүүлсэн тухай The Brussels Times сонин мэдээлжээ.
Ханыг гол төлөв насанд хүрсэн хүмүүсийн гуяны яс, чөмөгний ясаар босгож, зай завсрыг нь гавлын ясаар битүүлжээ. Урьдчилсан дүгнэлтээр, энэ олдвор XV зууны хоёрдугаар хагаст хамаарч байгаа ч археологичид XVII-XVIII зуунд эл “ясан ханыг” босгосон гэж үзэж байна. Эрдэмтэд ийм ханыг сүмийн оршуулгын газрыг цэвэрлэх үеэр барьдаг байсан гэх таамгийг дэвшүүлээд байна. Судлаач Яниек де Гризегийн хэлснээр, оршуулгын газрыг цэвэрлэх явцад талийгаачдын ясыг хаяж болохгүй байсан тул арга ясыг хадгалах тусгай газар байгуулдаг байжээ. Энэ бол Бельгид илрүүлсэн ховор олдвор гэж археологийн багийн гишүүн Рубен Виллаэрт онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )