"ЖДҮ" сангийн асуудлыг ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ тооцвол прокурор нэхэмжлэл гаргана

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Прокурорын байгууллага “ЖДҮ” сан болон төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ямар арга авч байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр  нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэгээс тодрууллаа.

Тэрбээр “2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасан.

Прокурорын байгууллагад ирүүлсэн төрийн байгууллагын хүсэлт 2019 онд өмнөх оноос 1,8 дахин өссөн нь төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсныг төлүүлэх хэрэгцээ, шаардлага төрд байгаа нь харагдаж байгаа юм. Прокурор анхан шатны 862 шүүх хуралдаанд төрийг төлөөлөн оролцож, төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн үнийн дүн өнгөрсөн оноос 1,8 дахин өссөн байна.

Харин Прокурорын санаачилгаар бичсэн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг. Шалтгаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “прокурор өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай” заасантай уялдуулж нэмэлт, өөрчлөлт хийгээгүйгээс прокурор өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг шүүхийн практикаар нэгэнт тогтоогоод байна. Хууль, тогтоомжийн зөрчилтэй асуудлаар Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал хүргүүлсэн.

ЖДҮ-тэй холбоотой зарим хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа, учирсан хохирлыг төлүүлэх нь гарцаагүй. Төрийг төлөөлж прокурор нэхэмжлэл гаргах нь тодорхой. Эрүүгийн хэрэг мөн гэж шүүх шийдвэрлэвэл хохирлыг гаргуулахаар эрүүгийн шүүх шийдвэрлэнэ, магадгүй гэмт хэрэг биш гэж шийдвэрлэвэл прокурор нэхэмжлэл гаргах дараагийн асуудал яригдана” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэд олон түмэн(66.181.191.35) 2020 оны 03 сарын 14

Хуулиасаа болж шүүгчид хэрэг гацаагаад байгаа юм биш,хүнээ танихгүй сонголтоо буруу хийсэний дээр танил тал арын хаалга авилгал төрд дээрээ ужигарсаны хар гай энэ,тиймээс шүүхийг ширээ сандлаас бусадыг нь орвонгоор нь хуу хуусаж зайлуулан цэвэрлэх хэрэгтэйгээс гадна хамаг болохгүй бүтэхгүй муу муухай юмны үүр уурхай чинь УИХ болсоны л гай энэ шүүдээ,дандаа үл бүтэх ашиг хожоо харсан луйварчид энэ УИХ-д цуглаж ял завшиж байгаагаас бүх зүйл хамааралтай,өнгөрсөн онуудад ехөнхийлөгчийн шаардлагыг хүлээж аваад энэ УЛСЫН ИХ ХУЛГАЙЧ нар тарсансан бол энэ бүх муу муухай юм засрах байлаа

0  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 04

Шуугчид гэж Монголын хогжлийг гацаасан хуммуус байнаа Хуулиндаа оорчлолт оруулаач

0  |  0
Top