Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 05

НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү өнөөдөр ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өгчээ.

Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа хогоо нийлүүлчихдэг байсан аж.

Тэгвэл ангилсан хогийг ачдаг автомашинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх юм. НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцагийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогийн тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top