Түгжрэлийг бууруулах чиглэлд ОХУ-ын мэргэжлийн байгууллагуудтай хамтарна

2020 оны 03 сарын 06

Нийслэлийн Засаг даргын  хуралдаанаар ОХУ- ын Москва хотод албан томилолтоор ажилласан талаараа нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх танилцууллаа.

Москва хотын нийтийн тээвэр, автозамын хөдөлгөөний болон ухаалаг авто зогсоолын удирдлага, хяналтын системийн технологийн шийдэл, мэдээллийн системүүүдийн хоорондын уялдаа холбоог судлах, Замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй ажлуудад туршлага солилцох зорилгоор ажилласан талаар нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хэллээ. Тэрбээр “Албан томилолтын үр дүнгээр Москва хотын Автозамын техникийн Улсын их сургуулийн захирал Зиманов Л.Л-тэй замын хөдөлгөөний зохион байгуулалт болон аюулгүй байдал сэдвээр мэргэжлийн боловсролын нэмэлт хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд гурван чиглэлийн асуудлаар санал солилцсон” гэдгийг онцоллоо. Тодруулбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад замын хөдөлгөөний удирдлагын цогц схемийг боловсронгуй болгох, хяналтын камерыг сайжруулах, гудамж замын сүлжээг хөгжүүлэх шаардлагатай зэргийг ОХУ-ын мэргэжилтнүүд зөвлөжээ.

ОХУ-ын Москва хотод хэрэгжүүлсэн замын хөдөлгөөний удирдлага хяналтын цогц системийг модель болгон “Автозамын хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем”-ийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн мэдээллийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр  гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан бүх ажлуудыг стандартын дагуу хийж гүйцэтгэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ч(43.242.242.59) 2020 оны 03 сарын 06

хууль бусаар олгосон газрууд дээрх барилгуудаа буулгаад замаа өргөсгө

0  |  0
Иргэн(182.160.32.55) 2020 оны 03 сарын 06

Монголын нийслэлд явган хун челеетэй зорчих еереер хэлбэл 4 хун челеетэй явж болох стандарт нэвтруулээчээ. УИ дэлгуурээс цирк орох замд явган хун челеетэй зерж ч болохгуй ямар их газрын хулгай хийснийг харж болно. Торгуулиар шийдэх эсвэл хучээр челеелех арга хэмжээ авч болох юм.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 03 сарын 06

zovhon avto zamiin shiidel bish ter moskvagiin zever hogjij baigaa, barilga umnuudiinh shiidel shavahgui yaj gudamj talbain amralt zugaalga alhah bololzoo, hotooroo baharhal torohoor goe bolgoj baigaag ni sudalsan umuu ?

0  |  0
Top