ОХУ-аас их хэмжээний маск оруулах гээд баригджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 12

ОХУ-ын Засгийн газраас амны хаалт, ариутгах бодис зэрэг эмнэлгийн хэрэгслийг гадаадад их хэмжээгээр гаргахыг энэ сарын 2-ноос зургаадугаар сарын 1 хүртэл хориглоод байгаа. Энэ дүрмийг зөрчсөн анхны хүн нь Монголын иргэн болсон байна.

Оросын Хиагт боомтын гааль дээр Монголын иргэн 1910 ширхэг маск хууль бусаар авч гарах гэж байгаад баригджээ. Маскаа машины суудал дор нуусан байсныг хилчид илрүүлсэн байна.

Хиагтын гаалийн газрын дарга Дмитрий Зырянов “Шинэ дүрэм гарснаас хойш маск их хэмжээгээр гаргах гэсэн анхны тохиолдол энэ байлаа. Дүрмээр хувийн хэрэгцээний маск, ариутгалын бодис авч явахыг хориглоогүй. Харин энэ хүн 2000 шахам маскта байсан нь зарж борлуулах зорилготой гэсэн үг” гэж мэдэгджээ.

Монголын иргэн шинэ дүрэм гарсныг мэдэж байсан, эх орондоо зарах гэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнд захиргааны хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүрэвхүү(202.9.46.138) 2020 оны 03 сарын 12

Оросууд маск оёж чаддаггүй учраас Оросод хар тамхи хаа сайгүй байдаг элбэг бараа байдаг бол маск бол хаана ч байдаггүй маш ховор бараа, хар тамхинаас ч өндөр үнэтэй гэсэн шүү.

0  |  0
Пүрэвхүү(202.9.46.138) 2020 оны 03 сарын 12

Аймаар контрбанд хийсэн байна ш дээ. Шууд цаазаар авах хэрэгтэй.

0  |  1
Top