Казахстаны Засгийн газраас эмнэлгийн зориулалттай амны хаалтыг гадаадад гаргахыг хориглосон. Тус улсад одоогоор коронавирусний халдвар илрээгүй байгаа ч урьдчилсан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч байгаа юм.
Харин гадаадын иргэд дээрх хоригийг зөрчих явдал гарсаар байгаа гэнэ. Казахстаны Павлодар мужийн “Шарбакты” хилийн боомтод Монголын дөрвөн иргэн 8000 маск хилээр гаргах гэснийг илрүүлэн хураан авчээ.
Харин “Косак” боомтод Казахстаны иргэн 150 мянган маск ОХУ-ын Купино хотод нууцаар гаргах гэж байсан ч хилчдэд баригджээ.
Сэтгэгдэл ( 3 )
End masknii tuhai bichsen baihad yu geed erguuteed baigaa har ork uher be
Unen hudlaa gazar shuu yamartaa manai kazahuud butsaj mongoldoo ireed baih ve dee
Казахууд аль дээр корона гарснаа нуугаад байгаа манайхантай дандаа барьцаж байдаг ш дээ дарангуйлагч Назарбаев. YOU TUBE д казахстаны блогер орос хүмүүс вирус гарсан илрүүлж чадахгүй байгаа оншлуур байхгүй байна гээд бичсэн байна лээ. Ер нь гадаад өр 280 гаруй тэрбум долларыг 158 тэрбум гэж зарлах гэхмэтчилэн тун эвгүй дарангуйлалтай улс даа. Жилд ирдэг гадны жуулчдын тоо Монголынхтой хаана нь ч хүрдэггүйд Назарбаев их ууртай байдаг гэсэн шүү. Манай Чингис Хаан болон түүхийн бүх чухал хүмүүсийг казах гаралтай гэж зарлаж байдаг даа. Хамгийн сүүлд Туркын ерөнхийлөгч Эрдоганийг хүртэл казах хүн